x

Коронавируст цар тахал ба 2021 он

Хамгийн анх Хятад улсаас тархаж эхэлсэн аймшгийн вирус дэлхий нийтээр тарснаас хойш хоёр жил өнгөрчээ. Одоо ч дэлхий SARS-CoV-2 коронавирустай тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Маш хурдтай бүтээгдсэн вирусын эсрэг вакцинууд олон орнуудад карантины дэглэмээ зөөлрүүлэх боломж олгосон. Гэсэн ч заавал вакцинжуултын эсрэг жагсаал үргэлж гарч ирж байв. Вирусын мутаци үргэлжлэн шинэ шинэ халдварыг тараасаар байна. 

Шинэхэн ондоо бид омикроны тархалтын үр дагавар мөн Францад үүссэн шинэ мутацитай тулгарч байна. Мэргэжилтнүүдийн нэг хэсэг “омикрон” хувилбарыг цар тахлын төгсгөл гэж байгаа бол нөгөө хэсэг нь тэмцэл энэ жилийн турш үргэлжлэнэ гэжээ. 

Ингээд бид цар тахалтай жилүүдийг хэрхэн туулж буйг зурагт өгүүллээ.

2021. I. 3. Халдварын мөн үхлийн тоогоор АНУ дэлхийн лидер хэвээр. Зурагт: 10 бүлтэй айл  бүгд ковидоор өвчлөн Зул сараа Стэмфорд дахь гэртээ хорион дор тэмдэглэв.

Гэрэл зургийг: John Moore/Getty Images

2021. I. 24. Энэтхэгийн халдвартын эмнэлэгүүдэд хүчил төрөгчийн дутагдал гарч хүчилтөрөгчийг хүнд өвчтөнүүдэд хүртээхээр эмч нар хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь гаргаж байв. Энэтхэгээс “дельта” өсвөр дэлхийд тархаж эхлэв. 

Гэрэл зургийг: AP/ТАСС

2021. II. 1. COVID-19  вирусын британи хувилбар АНУ-ын Колорадо мужид илрэв.

Гэрэл зургийг: Michael Ciaglo/Getty Images

2021. II. 25. Оройн 20:30 цагаас өглөөний 5:00 хүртэл комендантын цагийг Израилийн эрх баригчид.

Гэрэл зургийг: Ilia Yefimovich/picture alliance via Getty Images

2021. II. 26. Олон нийтийн зай барилтад зориулсан арт-төслөө Флориан Менерт Штутгартын бүжгэн жүжигчдын тусламжтайгаар бүтээв.

Гэрэл зургийг: Sebastian Gollnow/picture alliance via Getty Images

2021. III. 1.  АНУ-ын Колорадогийн Луисвилл хотын асрамжийн газар хамаатан садантайгаа уулзан тэврэлдэхэд пластик хөшгийг ашиглах болжээ.

Гэрэл зургийг: AP/ТАСС

2021. III. 8. COVID-19 вирусийн удаан үргэлжилсэн давалгаа Энэтхэгийг хучин авав.  Вируснийын улмаас нас барагчдын тоо эрс нэмэгдэн тэднийг гудамжинд чандарлах болов. Энэтхэг вирусын хувилбар “дельта” нэр авав.

Гэрэл зургийг: Rebecca Conway/Getty Images

2021. III. 14.  Цар тахлаар нас барагчдын зургийг Нью-Йоркийн Бруклины гүүрэн дээр хотод анхны хүн халдвараар нас барсны нэг жилийн ойгоор гэрлээр тусган үзүүллээ.

Гэрэл зургийг: Spencer Platt/Getty Images

2021. IV. 13. Англид спортын заал, гоо сайхны салон, үсчин, усан сан, номын сан, амьтны хүрээлэн, зоогийн газрууд дахин нээгдэв.

Гэрэл зургийг: EPA/Vostock-photo

2021. IV. 15.  Бразилид коронавирусийн аюулыг ядуусын хороололд ухуулах кампани эхлэв.

Гэрэл зургийг: AP/ТАСС

2021. IV. 21. Чилид вирусийн шинэ дэгдэлт эхлэн тус улс хилээ дахин хаав. Буяны газрын ажилтан амиа алдагчдын цогцсыг чандарласны дараа хоосон авснуудаа дахин ашиглахаар авч яваа нь...

Гэрэл зургийг: AP/ТАСС

2021. VI. 24.  Энэтхэгийн Кашмирийн малчдад вакцин хийхээр яваа эмч..

Гэрэл зургийг: AP/ТАСС

2021. VII. 5. COVID-19 вирусийн тархалт Москвад ээдрээтэй болов.

Гэрэл зургийг: Sefa Karacan/Anadolu Agency via Getty Images

2021. VII. 22. Ковидын эсрэг чанга дэглэмийн эсэргүүцэгчид Европт идэвхжин цагдаа нартай мөргөлдөөн гаргах болжээ.

Гэрэл зургийг: AP/ТАСС

2021. VIII. 5. Бразилд жил хагасын дараа сургуулиуд нээгдлээ.

Гэрэл зургийг: AP/ТАСС

2021. VIII. 12. Индонезид оршуулгын бригадууд өдөржин шөнөжин ажиллаж байлаа.

Гэрэл зургийг: Ulet Ifansasti/Getty Images

2021. VIII. 20. Хьюстон хотын галын албаны эмнэлэгийн бригад өвчтөнийг эмнэлэгт хүргэн авчирчээ.

Гэрэл зургийг: John Moore/Getty Images

2021. VIII. 23. Хятадын сайн дурынхан хичээл нээгдэхийн өмнө сургуульд ариутгал хийж байгаа нь..

Гэрэл зургийг: Zhang Yanlin/VCG via Getty Images

2021. IХ. 23. Тайланд гадаадын жуулчдад хилээ нээх гэж байснаа таван муж нь вакцинжуулалтаар хоцорч яваа учраас дахин хойшлууллаа.

Гэрэл зургийг: EPA/Vostock-photo

2021. Х. 13. Осока хотын патинко автоматын танхимд вакцинжуулах цэг нээгджээ.

Гэрэл зургийг: Carl Court/Getty Images

2021. Х. 18. Энэтхэгийн Бангалор хотод оюутнуудыг вакцинжуулах ажиллагаа эхэлжээ.

Гэрэл зургийг: EPA/Vostock-photo

2021. Х. 21. Австралийн хоёр дахь том хот хөл хорионы дэглэмээ цуцлав. Мельбурн хот нийтдээ есөн сард 6 удаа хөл хорионд байлаа.

Гэрэл зургийг: EPA/Vostock-photo

2021. Х. 27. Перу улсад хүн амын тоотой нь харьцуулахад үхлийн тоогоор дэлхийн лидер болжээ.

Гэрэл зургийг: AP/ТАСС

2021. ХII. 11. Бразилийн эрх баригчид 5-11 хүүхдүүдийг Pfizer вакцинаар тарихыг зөвшөөрөв.

Гэрэл зургийг: AP/ТАСС

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top