x

Иргэний үнэмлэхний QR кодоо уншуулж, бүртгэлийн дугаар аваарай!

Монгол Улсын нийт иргэнд бүртгэлийн дугаар олгож эхэллээ.

Иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан, н12 оро бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой болсон тухай Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас мэдээлэв. 

"Регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлнэ"

Регистрийн дугаар нь тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулдаг. Тиймээс мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа бөгөөд ингэхдээ регистрийн дугаарыг халахгүйгээр хэрэглээнд нэвтрүүлэх аж. 

Иргэний бүртгэлийн дугаар нь дахин давтагдахгүй, өөрчлөгдөхгүй, хувь хүний талаар ямар нэг мэдээлэл илэрхийлэхгүй ба төрийн болон бусад байгууллагууд өөр хоорондоо мэдээлэл солилцохдоо ашиглах юм байна. 

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг цахимжуулсантай холбогдуулан мэдээлэл өгөхдөө "Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 150 гаруй үйлчилгээг үзүүлдэг. Гадаад болон Монгол Улсын иргэн болох, гэрлэлтийн бүртгэлээс бусад бүртгэл, лавлагаа үйлчилгээг цахим болгохоор ажиллаж байна.  Гадаад паспортын лавлагаа буюу гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia системээр дамжуулан 2,400 орчим иргэн аваад байгаа. Иргэний бүртгэлтэй холбоотой есөн төрлийн 19 үйлчилгээг цахимжуулснаар иргэд нийтдээ 200 гаруй сая төгрөг хэмнэсэн. 

Хуулийн этгээдтэй холбоотой үйлчилгээнээс онцолж танилцуулбал, гэрчилгээг цахимаар авах нөхцөл бүрдсэн. Заавал үнэт цаасан дээр хэвлэхгүй, цахимаар гэрчилгээгээ авч болно. Мөн ААН-ийн оноосон нэр авах үйл ажиллагаа олон шат дамжлагатай байсныг цахимаар нэг удаагийн хандалтаар авах боломж бүрдсэн. 

Улсын бүртгэлийн байгууллагын нийтдээ 1.1 гаруй лавлагаа, бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia системээр дамжин олгоод байна. Цахимд шилжсэнээр иргэн талаасаа 13 тэрбум төгрөг хэмнэгдсэн гэх тооцоолол хийсэн. 

Цахим гарын үсгийн тухай хуультай холбоотойгоор тоон гарын үсэг олгох ажлыг 2022 оны тавдугаар сараас бүх нэгжээрээ дамжуулж хийнэ. Тоон гарын үсэг нь цахим орчинд иргэнийг таних хэрэгсэл болно. Улсын бүртгэлийн байгууллага 16-аас дээш насны буюу иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ тоон гарын үсэг олгоно. Тоон гарын үсэг олгохтой холбоотойгоор 5.8 тэрбум төгрөг төсөвт суусан" гэх мэдээллийг өгч байсан билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 38 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 4 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 31 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 51 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top