x

Гэрэл зурагчид болон сэтгүүлчид 2021 онд дэлхий дахинаа болж өнгөрсөн үйл явдлуудыг онцлов

Дэлхийн иргэд бид хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авлаа. Хэдий шинэ оноо угтан авч байгаа ч хуучин дэлхийдээ амьдарч буй билээ. Гэрэл зурагчид болон сэтгүүлчид 2021 онд дэлхий дахинаа болж өнгөрсөн үйл явдлуудыг онцолсон юм. Он жилүүд шороо мэт хийсэн одовч гэрэл зураг хөшөө мэт үлдэнэ хэмээсэнчлэн уншигч та бүхэндээ өнгөрсөн оны тод мөр болсон үйл явдлуудын гэрэл зургийг хүргэж байна. 

Өнгөрсөн онд дэлхий дахинаа юу юу болж өнгөрснийг тоймлон, тольдон харцгаая.

2021. I. 06. Дональд Трампйн дэмжигчид түүний сонгуульд ялсныг шаардан конрессийн байранд дайран орж ордныг хэдэн цагийн турш эзэлсэн юм. Эмх замбараагүй байдлыг дарахаар Үндэсний хамгаалагчдыг оруулжээ. Энэ үеэр таван хүн амиа алдсан билээ.

Гэрэл зургийг: Win McNamee/Getty Images

2021. I. 20. Энэ өдөр Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслол боллоо. Төрийн дууллыг хурц тод хувцсаараа гангарсан алдарт Леди Гага дуулсан юм.

Гэрэл зургийг: Andrew Harnik-Pool/Getty Images

2021. I. 23. Оросын хотуудад Алексей Навальныйг дэмжсэн албан ёсны зөвшөөрөлгүй цуглаанууд болж эхэлсэн. Москвагийн Симоновйн районы шүүх Навальныйд нийтийн колонид 3,5 жил хорих ял оноосон юм.

Гэрэл зургийг: Иван Барков/ТАСС

2021. II сарын эхэн. Хоёрдугаар сарын эхээр Кени улсад царцааны тоо томшгүй сүрэг довтлон тус бүс нутагт хүнсний хомсдлыг өдөөсөн билээ.

Гэрэл зургийг: АР/ТАСС

2021. II сарын дунд. Хэт даварсан утга агуулгатай дууных нь төлөө репчин Пабло Хаселийг  баривчилсаны эсрэг Испанид олон хоногийн эсэргүүцэл явагдав. Хаселийн хэрэг Испанид үгийн эрх чөлөөний асуудал босгосон билээ.

Гэрэл зургийг: АР/ТАСС

2021. II. 24. Парист загварын долоо хоног нээгдэв. Цар тахлын улмаас үзүүлбэрийн ихэнхийг цахимаар харуулсан юм. Үзэгчид нь машиндаа сууж байгаа үзүүлбэрийг Coperni бренд зохион байгуулжээ.

Гэрэл зургийг: Francois Durand/Getty Images

2021. III. 08. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Мексикийн эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулав. Цагдаагийнхантай мөргөлдөөн гаргасан тэднээс 80 гаруй хүн хэлмэгджээ. 2020 оны статистикаар Мексикт өдөр бүр гэр бүл дэх хүчирхийллийн улмаас 10 эмэгтэй амиа алддаг ажээ.

Гэрэл зургийг: АР/ТАСС

2021. III. 19. Исландад цуврал газар хөдлөлтийн улмаас 6000 жилийн турш унтаж байсан Фаградальсфьядль галт уул сэрэв.

Гэрэл зургийг: АР/ТАСС

2021. III. 23. Энэ өдрийн өглөө контейнер тээвэрлэгч Ever Given хөлөг Сүэцийн сувагт  зоогдон сувгийн хөдөлгөөнийг долоо хоног саатуулав. Египетийн засгийн газар хөлгийн эзнээс 900 сая долларын нөхвөр шаардсан билээ.

Гэрэл зургийг: Maxar Technologies/Getty Images

2021. IV сарын сүүлч. Энэ цагаар Энэтхэгт коронавирусийн байдал маш хурцдав. Өдөр бүр 300 мянган халдвар бүртгэгдэж, хэдэн мянган хүн үхэж байлаа. Цогцос чандарлах газрууд ачааллаа даалгүй талийгаачдыг гудамжинд шатааж байв.

Гэрэл зургийг: AP/ТАСС

2021. V. 11. Өглөө эрт Казанд оюутан байсан 19 настай Ильназ Галявиев галт зэвсгээр гал нээн долоон хүүхэд, хоёр багшийн амийг хөнөөжээ. Оросын хотуудад амь үрэгдэгчдийн дурсгалын газрууд бий болж байлаа.

Гэрэл зургийг: EPA/Vostock-photo

2021. V сар. Сарын дундуур Африкийн хойд хэсэг дэх Испанийн Сеута хот руу 6-9 мянган хууль бус цагаачид нэвтрэв. Испани армиа дайчлан Мароккотай хилийн хамгаалалтаа чангатгав.

Гэрэл зургийг: АР/ТАСС

2021. V. 21. Энэ өдөр Израиль ба Газын зурвасын палестины хөдөлгөөний хооронд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхлэв. Ойролцоогоор 11 өдрийн турш палестинчуудын пуужингийн буудлагын хариу болгон Израиль Газын зурвасыг бөмбөгдсөн юм. Иерусалимын Шейх Джаррах хорооллоос хэд хэдэн палестин айлыг нүүлгэсний улмаас хоёр талын сөргөлдөөн эхэлж байв.

Гэрэл зургийг: Fatima Shbair/Getty Images

2021. VI сар. Сарын эхээр Станбулын эргийн Боржин тэнгисийг ургамлын мөөгөнцрийн зузаан давхрага хучлаа. Энд агаар дутагдсан далайн амьтан ихээр үхжээ. Усны бохирдол болон дулаарал үүний гол буруутан болов.

Гэрэл зургийг: Chris McGrath/Getty Images

2021. VII сар. Өмнөд Африкийн улсад Ерөнхийлөгч асан Жейкоб Зумаг шоронд хорьсны улмаас эсэргүүцэл гарч сүүлчдээ дэлгүүр, агуулахыг тонох давалгааг гаргажээ. Гал түймэр, дээрэм тонуулын хэргээр 2550 хүн баривчлагдаж энэ үеэр 212 хүн амь үрэгдсэн байна.

Гэрэл зургийг: EPA/Vostock-photo

2021. VII сар. Герман, Бельги болон Баруун Европын бусад хэсэгт хүчтэй бороо сүйрлийн үер дагуулав. Гамшигийн хохирогчдын тоо 220-д хүрчээ

Гэрэл зургийг: EPA/Vostock-photo

2021. VII. 20. Amazon ба Blue Origin компанийг үндэслэгч Жефф Безос өөр гурван хүний хамтаар агаар мандлын дээд давхаргад нислэг хийлээ. Техасын баруун хэсэг дэх Безосын хувийн сансарын хөлгийн талбайгаас New Shepard пуужин зорчигчидтай капсулыг дээш гаргажээ. Безосоос ес хоногийн өмнө өөр нэг тэрбумтан Ричард Брэнсон сансарын хилээр нислэг хийсэн билээ.

Гэрэл зургийг: Zuma/ТАСС

2021. VII. 23. Токио хотноо Зуны олимпийн XXXII тоглолт нээгдлээ. Цар тахлын улмаас тоглолт бараг үзэгчгүйгээр явагдлаа.

Гэрэл зургийг: Laurence Griffiths/Getty Images

2021. VIII сар. Сүүлийн 30 жилд гараагүй ойн түймэр Грекийг дайрав. Тус оронд 10 хоногийн дотор 56 мянган га газар нутаг шатжээ.

Гэрэл зургийг: AP/ТАСС

2021. VII. 05. Энэ өдрийн орой "Барселона" клуб аргентины хөлбөмбөгчин Лионель Месситэй гэрээгээ сунгахгүй гэж зарлав. Месси хэвлэлийн бага хурал дээр нулимасаа барьж чадсангүй салах ёслолоо хийлээ.

Гэрэл зургийг: Eric Alonso/Getty Images

2021. VIII. 13. Оросын Якутийн нутаг дэвсгээр ойг түймрийн улмаас онц байдал тогтоов. Ойн түймэрт 8,5 сая га шатаж, хохиролыг эдийн засгийн хэмжээ 3,7 тэрбумаар үнэлэгдэв.

Гэрэл зургийг: АР/ТАСС

2021. VII сар. Сарын дунд үеэс "Талибан" олон улсын цэргийн хүчин гарсны дараа Афганистаныг эзлэв.  Афган хүмүүнлэгийн болон эдийн засгийн хямралтай тулгарав. Оросын Цэргийн тээврийн онгоцнууд нийт 72 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэн тэндээс иргэдээ болон афган оюутнуудыг татан авлаа.

Гэрэл зургийг: EPA/Vostock-photo

2021. оны зун. Америкийн Калифорни мужийн ойн түймэрт “Дикси” нэр өгсөн ба тэр нь мужийн түүхэнд хоёр дахь их түймэр болон оржээ.

Гэрэл зургийг: Justin Sullivan/Getty Images

2021. IX сар. Нью-Йоркийн "Метрополитен" музейд загварын ертөнцөд хамгийн ихээр хүлээгдсэн хувцасны Met Gala-2021 арга хэмжээ зохиогдов. Ким Кардашьяны Balenciaga ордны загварын гоёл хамгаас ихээр яригдав.

Гэрэл зургийг: Invision/ТАСС

2021. IX. 16. Орост Төрийн думын сонгууль явагдаж дууслаа. Хамгийн алсын цэгт сонгуулийн хороод нисдэг тэргээр очжээ.

Гэрэл зургийг: Денис Кожевников/ТАСС

2021. IХ. 17. Netflix дээр Өмнөд Солонгосын “Арваалж болон тоглох нь” гэдэг олон ангит гарч дэлхийн хит болжээ. Дэлхийн 94 оронд тус цуврал алдар нэрээр тэргүүлжээ.

Гэрэл зургийг: Chung Sung-Jun/Getty Images

2021. IХ. 19. Испанийн Пальма арлын Кумбре-Вьеха галт уул дэлбэрч эхэллээ. Галт уулын халуун хайлмаг 1,5 мянга гаруй байр сууцыг түймэрдэж, бусдыг нь үнсээрээ даржээ.

Гэрэл зургийг: АР/ТАСС

2021. Х. 05. Олон улсын сансарын станцад жүжигчин эмэгтэй Юлия Пересильд (зурагт) кино найруулагч Клим Шипенко нар хүрэлцэн очиж анхны уран сайхны киноны зураг авалт хийжээ.

Гэрэл зургийг: Сергей Савостьянов/ТАСС

2021. ХI сар. Ойрхи Дорнодын хэдэн мянган цагаачид Белорусаас Польшид нэвтрэхээр оролдсон хямрал эхэлжээ.

Гэрэл зургийг: Irek Dorozanski/Polish Ministry of National Defence via Getty Images

2021. Х. 08. Норвегийн Нобелийн хороо 2021 оны энх тайвны шагналаа эрэн сурвалжлагч филиппин сэтгүүлч Мария Ресса ба Оросын "Новоя газета" сөрөг сонины ерөнхий редактор Дмитрий Муратов (зурагт) нарт үг хэлэх эрх чөлөөний төлөө зүтгэлийг нь үнэлэн олгожээ.

Гэрэл зургийг: АР/ТАСС

2021. XI. 13. Лос-Анжелесийн шүүх Бритни Спирсийг эцгийнх нь албадан асрамжаас гаргалаа. Дуучны дэмжигчид #FreeBritney хөдөлгөөний үүсгэн түүнийг дэмжиж байсан билээ.

Гэрэл зургийг: АР/ТАСС

2021. ХI. 25. Өглөө эрт Оросын Кемеровск мужийн "Листвяжная" уурхайд осол гарч 51, уурхайчид ба аврагчид амиа алдлаа.

Гэрэл зургийг: Кирилл Кухмарь/ТАСС

2021. ХII. 10. Кентукки мужийн түүхэнд хамгийн хүчтэй хуй салхи Мэйфилд хотыг сүйрүүлэв. Нийт 50 гаруй хүн амиа алджээ. Зурагт хотын театрын нурсан байшинг харуулсан юм.

Гэрэл зургийг: Brandon Bell/Getty Images

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 43 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 52 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 0 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 34 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 9 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top