x

Шилдэг төрийн байгууллагын сайтаар ulaanbaatar.mn шалгарчээ

“Web awards-2021” цахим салбарын наадам болж, оны шилдгүүдийг өнөөдөр шалгаруулав. Энэ жилийн “Web awards-2021” наадам “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулагдаж байгаа. Уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй юм. “Web awards-2021” цахим салбарын тэргүүн наадамд www.ulaanbaatar.mn сайт Шилдэг төрийн байгууллагын сайтаар шалгарлаа.

Тус наадмыг  хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлог бөгөөд шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг. “Web awards-2021” наадмаар дараах номинациар шилдгүүдийг тодруулав.  Үүнд:

  • Шилдэг төрийн байгууллагын сайт-www.ulaanbaatar.mn

  • Мэдээллийн шилдэг сайт- www.zindaa.mn

  • Сайтын шилдэг бүтээл- www.isee.mn

  • Орон нутгийн шилдэг сайт- www.nutag.mn

  • Бизнесийн шилдэг сайт- www.ett.mn

  • Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт- www.peak.mn

  • Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт- www.tovch.mn

  • Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт -www.livetv.mn

  • Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт- www.shilen.mn

  • Шилдэг вэб сайт хөгжүүлэгч-artplus design agency

НЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтад өдөрт дунджаар найм, долоо хоногт 60 гаруй, сард 300 орчим мэдээ, сурвалжилга, ярилцлага ордог бөгөөд 2021 он гарснаас хойших нэг жил орчмын хугацаанд 2000 орчим мэдээлэл нийтэлжээ. Мөн олон нийтэд нээлттэй, ил тод байх үүднээс мэдээллийн бүхий л сувгаар ирж буй иргэдийн санал, шүүмжийг хүлээн авч, холбогдох алба, хэлтэст уламжлан, төр-иргэнийг холбох гүүр болон ажиллаж байна.

Ирэх 2022 онд нийслэл, дүүргээс олгодог 82 төрлийн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрлийг цахимжуулан, www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан олгодог болно. Манай сайтад өдөрт дунджаар 3000, долоо хоногт 20.000, сард 80.000 гаруй иргэн хандаж байгаа нь бусад төрийн байгууллагын албан ёсны вэб сайттай харьцуулахад сайтын хандалт, орж буй мэдээ мэдээллийн тоо, чанараар тэргүүлэх үзүүлэлт юм. Бид мөн 2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас мэдээллээ англи хэлээр бэлтгэж, МонЦаМэ агентлаг болон “UB post” сонин, www.gogo.mn цахим сайтад түгээж, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллээ өгөхөөр холбоо тогтоож эхэллээ.

Цаашид www.ulaanbaatar.mn сайтыг шинэчлэн, илүү хүртээмжтэй, мэдээлэл авахад амар байдлаар хөгжүүлэхийн зэрэгцээ сайтаа англи хувилбартай болгохоор ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top