x

СГЗ Ж.Алтангэрэл: Сэтгүүлзүй зөв оршихуйд эрүүл төр, эрүүл нийгэм оршдог гэж би боддог

Олон жил парламентын сэтгүүлчээр ажиллаж буй МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн тоймч Ж.Алтангэрэл өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд одон, медаль гардуулж байна. Салбар салбартаа хийж бүтээснээрээ үнэлэгдсэн 40 орчим хүн төрийн дээд одон медаль хүртэж байна.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "МҮОНТ-ийн сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэл нь хэвлэл мэдээллийн салбарт 24 жил ажиллахдаа тасралтгүйгээр парламентын сэтгүүлч, тоймчоор ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэрийг олон түмэнд сурталчлах ажлыг амжилттай гүйцэтгэж, хууль эрх зүй, нийгэм, улс төрийн сэдэвт олон арван нийтлэл, нэвтрүүлэг, хэлэлцүүлгийн мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахын зэрэгцээ хэдэн арван залуу сэтгүүлчийг дадлагажуулан мэргэшүүлсэн, Хэвлэл мэдээллийн ёс зүйн үндсэн дүрмийг боловсруулахад идэвх санаачилгатай ажилласан билээ" гэлээ.

Шагнал гардаж авсныхаа дараа МУСГЗ Ж.Алтангэрэл "Миний хүй цөглөж, өсөж өндийсөн төрөлх нутаг, арын сайхан хангай, нутаг ус, зон олон маань намайг үргэлж түшиж явдаг гэж би бодож, залбирдаг. Энэ бол миний амьдралын эхлэл юм.

МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлчдийн халуун сэтгэл, ханийн минь түшиг тулгуур, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлж, урмын үг хайрладаг жирийн үзэгчийн хандлага надад сэтгүүлзүйн салбарт хөлөө, чигээ олох зам мөрийг минь үргэлж зааж өгдөг.

МҮОНРТ бол Монгол Улсын түүх юм. Энэ түүх тасрах ёсгүй. Ардчилсан он жилүүдэд байгуулагдсан Монгол Улсын найман удаагийн парламентын Их хурлын долоод нь сэтгүүлчээр ажиллаж байна. Парламентын үе үеийн сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид бол төрийн түүхийг бүтээгчид. Бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофон асах бүрийд Монгол төрийн түүх тасрахгүй. Сэтгүүлзүй зөв оршихуйд эрүүл төр, нийгэм оршдог гэж би боддог. Монголын сэтгүүлзүйн өмнө мэхийе. Нэгэн үеийн парламентын сэтгүүлчдийг төлөөлүүлж, өчүүхэн надад цолоо хайрласан төр, түмэн танаа мэхийн мөргөе" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 24 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 32 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 41 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 2 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 3 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 8 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 35 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 55 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top