x

Цасан шуурганаар дүүгийнхээ амийг хамгаалан өөд болсон охиныг нэхэн шагнав

Онцгой байдлын байгууллагаас 2021 оноос Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан иргэнд “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналыг олгож эхэлсэн билээ.

Энэ жил уг шагналыг

  • Туул голын усанд живж байсан 13 настай охин С.Жаргалмааг аварч, амь эрстсэн Э.Эрдэнэжаргал агсанд,

  • 2015 онд дүүгийнхээ амийг цасан шуурганаас хамгаалж, өөрөө амиа алдсан С.Золжаргал агсан нарыг нэхэн шагналаа.

Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас ар гэрийнхэнд нь таван ханатай өргөө цагаан гэрийг, иж бүрэн тавилга, гурван сая төгрөгийн хамт гардуулан өглөө.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн иргэн Э.Эрдэнэжаргал нь 2020 оны Долдугаар сарын 11-ний өдөр эхнэр Б.Цолмонгийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг руу явах замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр 2 дугаар баг “Гүүрний ам” гэх газарт Туул голын усанд живж байсан 13 настай С.Жаргалмаа охины амь насыг аварч, өөрөө усанд живж амь насаа алдсан юм.

Долоон жилийн өмнө буюу 2015 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаяр эхнэрийн хамт саахалт айлынхаа цагаан сарын буузыг хийхээр явахдаа хүүгээ аваад, 7, 5 настай хоёр охиноо гэртээ үлдээсэн байдаг. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав, ээжийнхээ араас хувцсаа өмсөөд, гэрээсээ гарсан байна. Гурван километрийн зайтай байрлах саахалт айлынд очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдаж, бага охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан юм.

Долоохон настай охин дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгөн, салхины нөмрөөс дүүгээ хамгаалан тэвэрч, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлчийн хүсэл нь дүүгээ аврах байлаа. Аав, ээж, нутгийнхан нь хоёр охиныг тав, зургаан цаг хайж, арга мухардаад сумын төвд байх авга эгч Ц.Батцэцэг рүү хэл дуулгаж, Онцгой байдлын газарт хандсан байна. Эрлийн багийнхан охидыг шөнөжин хайж, маргааш өглөө нь 07:00 цагийн орчимд авто замын хажуугаас олжээ. Амьсгалаа тасартал дүүгээ харж, хайрлаж, эцсийнхээ хүчээр дүүгээ авраад, өөрөө энэ ертөнцөөс бүр мөсөн одсон бяцхан зүрхтэй ч агуу зоригтой баатарлаг эгч болох С.Золжаргалыг “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналаар шагналаа.

Мөн “Монголын Мицубиши пажеро клуб” ТББ-ын гишүүн У.Бямбадорж, Ж.Батсайхан нарыг “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналаар шагнаж урамшуулаад байна.

У.Бямбадорж нь 2019 оноос хойш цасанд суусан, усанд боогдсон зэрэг байгаль цаг агаарын хүнд нөхцөлд аюулд өртсөн 210 гаруй хүнд анхны тусламж үзүүлж, аврах ажиллагаа явуулсан бол Ж.Батсайхан  нь 2000 оноос хойш цасан шуурганд төөрсөн, цасан болон голын усанд суусан автомашиныг татан гаргаж, иргэдэд сайн дураараа тусалж, 2018 оноос хойш 112 хүнд авран туслах үйлчилгээ үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 38 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 4 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 31 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 51 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top