x

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг УИХ-аар баталлаа

Монгол Улс, Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав.

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцож, уг зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан. 2021-2026 онд НЗДТГ-ын хэрэгжүүлэх уг төсөл нь Улаанбаатар хотын гудамж замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн системийн  шинэчлэл, зам тээврийн үр ашигтай удирдлага, ухаалаг системүүд, ТЭЗҮ судалгааны ажил болон магадлашгүй онц байдлын хариу арга хэмжээ гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй. Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийн талаар танилцуулав.

Зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хуулийн төслийг дэмжиж, зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан.

Төслийн зорилго нь Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлыг хэрэгжүүлэх, сонгогдсон гудамжнуудыг аюулгүй, хүртээмжтэй, эрсдэлгүй болгож олон улсын туршлагын дагуу жишиг гудамж бий болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчилж, нэгдсэн систем бий болгох замаар түгжрэлийг бууруулах хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж. 

Төслийг санхүүжүүлэхэд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бол Нийслэлийн төсвөөс 10 сая ам.доллартой тэнцэх хэмжээний санхүүжилтийг газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтэд зориулж гаргахаар төлөвлөжээ. Хөнгөлөлттэй зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Төслийн хүрээнд гудамжны замын одоо байгаа сүлжээг засварлаж шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний зохицуулалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Түүнчлэн төслийн хүрээнд 35.5 км авто замыг шинээр  барина. Энэхүү зам нь 20 жилийн өмнө баригдсан Нарны замын хэвтээ тэнхлэгт баригдах бөгөөд зургаан эгнээ  замд дохио, камераас гадна удирдлагын мэдээллийн санг багтааж өгөх юм. Одоо байгаа авто замын зурваст явган хүний зам, автобус давуу эрхтэй зорчих эгнээ, дугуйн замд илүү орон зай хуваарилахаар төлөвлөж буй. Коридор өргөтгөлийн хүрээнд Улаанбаатар хотын, тэр дундаа гэр хороолол дахь замын сүлжээг өргөтгөнө.

УИХ-ын гишүүдийн зүгээс Улаанбаатар хотын авто замын түгжрэл бол зөвхөн нийслэл хотын асуудал бус, Монгол Улсын асуудал гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн зээлийн эргэн төлөлт, замын өртөг, түгжрэлийг бууруулах замын урсгалын тооцоолол, шинээр баригдаж буй орон сууцны хорооллын асуудал, газар чөлөөлөлтийн өртөг, шинээр баригдах замуудын зураг төсөв, ТЭЗҮ хийгдсэн эсэх, хотын замын стандарт, нийтийн тээврийн хүртээмж, шинээр импортоор оруулж ирж буй тээврийн хэрэгсэлд хязгаар тавих зэрэг асуудлыг хөндөн тавьж, асуулт асууж,  байр сууриа илэрхийлсэн.  

УИХ-ын чуулганы хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож санал бодлоо илэрхийлсэн.

Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад бидний тооцоолсноор 9.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Нийслэл хотын инженерийн байгууламж, зам, гүүр, гүүрэн байгууламж, ногоон бүтээн байгуулалт, орон сууцны хороолол, түүнийг холбосон дэд бүтцүүд гээд тооцвол хийх ажил маш их байна. Жил тутамд 35 мянган хүн буюу Ховд хотын хүн амын дайны хүн ам шилжин ирж байна. Цэвэр өсөлт нь 75 мянга. Жилд 80 мянган авто тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Хотын хүн амын даацыг 800 мянган хүн амаар тооцсон байтал одоо хоёр дахин нэмэгдсэн. Тийм учраас хотын зам түгжирч байна, бусад олон асуудал ундарч байна. УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог байгуулж, Засгийн газраас түгжрэл бууруулж, төвлөрөл сааруулахад 420 тэрбумыг төсөвлөсөн гэхчлэн тал талын дэмжлэг, хүчин чармайлт гаргаж байгаа. Та бүхний оролцоотойгоор асуудлыг шийдэх боломж бүрдэж буй юм. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар 2022 оноос нийслэл хот бие даан хөрөнгө татах, өрийн удирдлагын менежмент хийх боломж нээгдсэн. Одоо бид өрийн удирдлагыг ашигтай болгоход онцгой анхаарч ажиллах боломж бүрдсэн. Дэлхийн банктай хамтран ажиллаж, техникийн тусламж авахаар ярилцсан байгаа хэмээн тодотгон өгүүллээ.

Эцэст нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнээр хууль батлагдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 49 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 58 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 18 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 19 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 24 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 51 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 11 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top