x

"3 тэрбум төгрөг шууд эмнэлгийн данс руу шилжсэн, үлдэгдэл 400 сая төгрөгийг хохирогчын ар гэр төлж барагдуулсан"

Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаалаа. 

Шүүх хуралдааны дараа Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Н.Түвшинбаяр гэм буруутай эсэх дээр маргахгүй байгаа бөгөөд шаардлагатай төлбөрүүдийг төлж байгаа. Одоогийн байдлаар 3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн. Цаашид ч хохирлыг нөхөн төлнө. Түүний хувьд гэмшиж байгаа. Хохирогчийн эрүүл мэндэд санаа зовж байгаа. Хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүллээ" гэсэн билээ. 

Уг асуудлаар хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч О.Санчирбалаас тодруулахад "Хохирогч Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт урт хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал өдөр бүр гарч байгаа. Н.Түвшинбаярын өгсөн 3 тэрбум төгрөг нь 100 хувь эмчилгээний төлбөрт зарцуулагдсан. Өөрөөр хэлбэл, шууд эмнэлгийн данс руу шилжүүлж байсан, хохирогчийн ар гэрт бол өгсөн мөнгө төгрөг байхгүй. Харин эмчилгээний зардлын үлдэгдэл 400 орчим сая төгрөг болсныг Э.Энхбатын ар гэрийнхэн төлж барагдуулсан. Мөн түүний ар гэрийнхэн Солонгост найман сар орчим болоход зарцуулсан байр, хоол хүнс гэгчилэн зардлууд гарсныг шүүх хурлын үеэр хэлэлцэнэ" гэсэн юм. 

Харин хохирогчийн эхнэр Б.Нандинцэцэг "Зарим сайт гарчигаа мушгиж тавихаа болино уу!!!! Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! Гуравхан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!

Яаж биднийг зовоож туйлдуулж хагас дутуу өглөө дөө!!! Ер нь гэмт хэрэгтэнг ямар хүн өмгөөлж хамгаалдаг байнаа …" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баагий (172.69.252.148)
    Өвчтэй хүнээ гэсний цаана арай мөнгөний асуудал яваад байгаа юм биш биздээ.Эхнэрүүд ч хэцүү ш дээ.
    2021 оны 12 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 59 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top