x

Монгол Японы хооронд өндөр түвшний айлчлал зохион байгуулна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны Арванхоёр дугаар сарын 23-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-тай цахим уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.

2022 оныг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлаж байгаа аж.

Ойг тэмдэглэх хүрээнд дээд, өндөр түвшний айлчлал зохион байгуулах, залуучуудын солилцоог дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бататгах чиглэлд идэвхтэй ажиллахаар тогтов.

Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа жил ирэх тутам өргөжин хөгжиж байгааг сайд нар тэмдэглээд хоёр тал КОВИД-19 цар тахлын үед ч нягт хамтран ажиллаж байгааг дурдав. Сайд Б.Батцэцэг манай улс дахь цар тахлын эрсдлийг бууруулах чиглэлд Япон Улсын Засгийн газраас нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, вакцин, хүйтэн хэлхээг бүрдүүлэх зэргээр өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Талууд Монгол, Японы харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд нэн ялангуяа 1990-ээд оноос эрчимтэй өрнөж, эдүгээ Стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүрсэн нь том амжилт хэмээн дүгнээд ирээдүйн 50 жилийн хамтын ажиллагааны талаар ярилцав. Сайд Б.Батцэцэг Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, эрчим хүч, логистикийн нөхцөлийг сайжруулах, чингэхдээ Япон Улсаас шинэ технологи, хөрөнгө оруулалтыг татах, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх шаардлага байгааг дурдав. Ирэх онд батлахаар төлөвлөж буй Монгол, Японы 2022-2025 онд хэрэгжүүлэх Дунд хугацааны шинэ хөтөлбөрийн баримт бичигт цар тахлын дараах үеийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхой оруулах нь чухал байгааг онцлов.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгааг талууд мөн тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 48 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 10 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top