x

Түүх, соёлын үл хөдлөх 144 өвийг дүүргийн хамгаалалтад авна

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцлээ. 

Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан. Уг тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн мэдээллийн санд оруулжээ.

Хуулийн дагуу эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулсан байна. Жагсаалтад хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Гангамөрөн “Эдгээр түүх  соёлын дурсгалуудад сэргээн засварлах шаардлагатай өв олон байна. Тиймээс сэргээн засварлах ажил, цаашид соёлын өвийг авч явах менежментэд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Мөн Төлөөлөгч Т.Отгонболд “Соёлын өвийг хамгаалалтад авахаас гадна үүгээр дамжуулан нийслэл хот орлого олдог байх боломжийг нь нээж өгөх шаардлагатай. Мөн залуучуудад соёлын өвийг таниулах, ойлгуулах ажил чухал байна. Энэ чиглэлд мэргэжлийн байгууллагууд нь анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороон дарга, Төлөөлөгч П.Наранбаяр “Хорооны гишүүдийн саналыг дэмжиж байна. Миний хувьд соёлын өвийн байршил, эзэмшил, зэрэглэлийг тодорхой болгож, тогтоолын төсөлд нэг бүрчлэн суулгаж өгөх саналтай байна” гэсэн юм.

Уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын ээлжит XII хуралдаанаар хэлэлцэхийг Хүний хөгжлийн хороо дэмжлээ. Ээлжит  XII хуралдаан энэ сарын 24-ний өдөр болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 2 цаг 30 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 4 цаг 8 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 4 цаг 15 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 4 цаг 21 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 4 цаг 27 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 4 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 4 цаг 39 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 4 цаг 44 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 4 цаг 51 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 18 цаг 29 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 19 цаг 33 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 19 цаг 38 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 21 цаг 21 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 22 цаг 39 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 47 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 22 цаг 54 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 23 цаг 3 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 23 цаг 11 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН Өчигдөр 12 цаг 29 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв Өчигдөр 12 цаг 12 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top