x

Д.Сумъяабазар: Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллахад таатай байх болно

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Элчин сайдаар томилогдсон Сэбастиен Сүрүнд баяр хүргээд “Цаашид хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.

Тэрээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 27 жилийн дараа амжилттай батлуулсныг дуулгаад, ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээр нийслэл хот нь нийгэм, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн чадамжтай болж байгааг онцлов. Ингэснээр Улаанбаатар хотод тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэх, цаашлаад концесс хэрэгжүүлэх, үнэт цаас гаргах эрхтэй болж буй юм гэлээ.

Мөн тэрээр хоёр улсын хооронд хамтран хэрэгжүүлж буй “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх” төслийн талаар дурдаад, цаашид хамтран хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Харин Элчин сайд Сэбастиен Сүрүн "Ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийг хүсээд нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй төслийг эрчимжүүлэх тал дээр бүх талаар дэмжиж ажиллана" гэлээ.

Мөн соёл урлаг, спортын салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд хотууд хоорондын харилцааны бэлэг тэмдэг болсон “Парисын гудамж”-ийг тохижуулах, Парис хотын онцлог хэв шинж, өнгө төрхийг оруулах, сайжруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх гудамжийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 141 дүгээр тогтоолоор Парисын гудамж гэж нэрлэсэн билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top