x

"Иргэд аливаа төсөл, арга хэмжээний үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй"

Цахим тендер шалгаруулалт зохион байгуулж байгаатай холбогдуулан 2020 оноос эхлэн нийслэлд зохион байгуулах худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг QR код хөрвүүлэгч ашиглан өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлж байгаа.

Мөн худалдан авах ажиллагааны зохих сургалтад суусан иргэд төсөл, арга хэмжээний үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй болсон.

Тодруулбал, Сангийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 30-ны 103 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх журам”-д энэ талаар тусгажээ. Тус журамд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу байгуулах үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, түүний бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, мэдээллийн санд бүртгэлтэй иргэнийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилох, чөлөөлөхтэй холбоотой харилцааг зохицуулах тухай заасан байна.

Мөн уг журмын 1.3-д “Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох журамд заасны дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдан, гэрчилгээ авсан иргэний мэдээллийн нэгдсэн санг хөтөлж, худалдан авах ажиллагааны цахим системд байршуулна” гэж заажээ.

Энэ талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван “НИТХ-аар нийслэлийн 2022 оны төсвийг баталсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах ёстой. Үүний дагуу нэг их наяд 374 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 281 төсөл, арга хэмжээний мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.ub-procurement.mn болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй мэдээлж байгаа. Энэ талаар сонирхсон хүн бүхэнд мэдэх эрх болоод боломж нь нээлттэй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер, сонгон шалгаруулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллах ёстой. Иймд худалдан авах ажиллагааны зохих сургалтад хамрагдсан, энэ талаар сонирхсон иргэд тус 281 төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажиллах боломжтой” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top