x

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлажээ

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 23-ны 14.00 цагт хийхээр товлон зарлажээ.

Тус дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1-2 дахь хэсэгт заасан хүний биед санаатай хохирол учруулах гэмт хэргийг бие махбодын зовуурь үүсгэж, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн талаар мэдээлж байсан билээ. Энэ зүйл заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг нь шүүх тогтоовол 5-12 жил хорих ял оноохоор хуульчилсан байдаг байна.

Н.Түвшинбаяр энэ оны Дөрөвдүгээр сарын 2-нд Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дахь “Наяд” төвийн 905 тоот өрөөнд согтуу байхдаа өсөх идэр начин Э.Энхбатыг вискиний шилээр зодон, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл учруулсан хэргийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж буй. Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн өнгөрсөн Есдүгээр сарын 24 болон энэ сарын эхээр яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлж байсан. Шүүхээс өмнө нь нэг удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг анх удаа товлоод байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4, 33.6 дугаар зүйлд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн энэ хэлэлцүүлгээр тэдгээрийг нь шийдвэрлэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлаа товлох юм. Эл хуралд хоёр өмгөөлөгчөөс гадна улсын яллагч, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц оролцох юм байна. 

Хохирогч Э.Энхбатын хувьд бие сайжраагүй учраас БНСУ-ын эмч нар эмчилгээг нь зогсоосон бөгөөд түүнийг гурван хоногийн өмнө эх оронд нь авчирсан. Одоо Сонгдо эмнэлэгт хэвтэн үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа. Мөн биеийн байдал нь хүнд хэвээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 48 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 10 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top