x

Дэлхийн монголчуудын-88.3 радио “Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”-аар шалгарчээ

НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Шилдэг залуу”, Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”, “Шилдэг эцэг, эхийн зөвлөл”-ийг шалгаруулав.

Ёслолд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, тус газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө болон холбогдох албаныхан оролцож, шагнал гардууллаа.

Энэ жил “Ковид-19” цар тахлын үед өөрийн мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ бүтээлч шинэлэг санаачилга өрнүүлэн, урлаг, спортын төрлөөр анги хамт олноо манлайлан суралцаж байгаа хүүхдүүдийг “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ээр шалгаруулжээ. Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн “Залуучуудын хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлж, амжилт гаргасан хуулийн этгээдийг алдаршуулах, шагнаж, урамшуулах” заалтыг үндэслэн “Нийслэлийн шилдэг залуу”, “Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”-ыг шалгаруулан, шагнав.

Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө “Нийслэлийн есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээр дамжуулан аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуус, хүүхэд, сургуулиудын дунд шилдгүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлтийг бид оны эхэнд зарладаг. Ажлын хэсэг гарч дүүргийн хэмжээнд байгаа аж ахуйн нэгж байгууллага, хүүхэд залуучуудынхаа материалыг хүлээн авч, шалгаруулалтыг хийдэг. Цар тахлын үед нийгэмд эерэг өөрчлөлт гаргасан, санал, санаачилгаараа бусдыг уриалсан, олон хүний амьдралд тус дэм үзүүлсэн хүүхэд, залуусыг шалгарууллаа” хэмээв.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Цар тахалтай байсан хэдий ч хүүхэд, залуус хөгжих, хөгжлийн оролцоог хангах, бусдыг уриалах ажлууд их хийсэн. Энэ хүнд цаг үед бусдад сайн сайхныг хүргэсэн олон шалгуураар хүүхэд, залуусын төлөөлөл тодорлоо. Тэднээс гадна маш олон хүн нийгмийнхээ, Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө гар бие оролцон явж байгаа. Тэдгээрийн төлөөлөл өнөөдөр шалгарлаа” гэлээ.

Нийслэлийн шилдэг хүүхдээр:

  • “Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд”- Мөнгөнцоожийн Бэхбат /Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн 10-1 анги/

  • “Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд”- Отгонбаярын Нандин /Монгол улсын Консерваторын Ерөнхий боловсролын сургуулийн 7а анги/

  • “Нийслэлийн шилдгийн шилдэг хүүхэд”- Энхтөрийн Эрхэс /”Орчлон” сургуулийн 8в анги/

  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Ганхөлөгийн Цасанболор /Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль, 12а анги/

  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Баярсайханы Энхжин /Налайх дүүргийн лаборатори 119 дүгээр сургуулийн 12-3 бүлэг/

  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”-Эрхбатын Эрххулан /Нийслэлийн 51 дүгээр сургуулийн 12б анги/

  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Ням-Очирын Бадармаа /Нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль, 11а анги/

  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”- Эрдэнэцогтын Өдөр /”Бритиш” сургууль, 9у бүлэг/

  • “Нийслэлийн шилдэг хүүхэд”-Заминдийн Мөнх-Эрдэнэ /Нийслэлийн лаборатори 151 дүгээр сургууль, 5а анги/-ийн сурагчид тус тус тодорлоо.

“Шилдэг залуу”-д есөн залуу шалгарлаа.

Үүнд:

  • “Хотын соёлыг түгээгч залуу”- Л.Лхагважаргал

  • “Спортын түүчээ залуу”- Б.Бат-Оргил

  • “Уран бүтээлч залуу”- Г.Алтандуулга

  • “Инновац-шинийг санаачлагч залуу”- Т.Мөнхбаяр

  • “Хүмүүнлэгийн үйлстэн залуу” – Б.Бадамцэцэг

  • “Ногоон хөгжлийг дэмжигч залуу”- Я.Энхбаатар

  • “Интрепенер залуу”- Ж.Ганхуяг

  • “Нийгмийн салбарын манлайлагч залуу” – Н.Булгантамир

  • “Төрийн албан хаагч залуу”- Х.Алтаншагай нар шалгарав.

“Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”-аар дараах байгууллагууд шалгарав.

  • “Мөнххада” ХХК

  • Дэлхийн монголчуудын- MGLRADIO 88.3

  • Монголын Бодибилдинг фитнесийн холбоо ТББ

  • Медальд хүрэх зам ХХК

  • Монгол Контент ХХК mn

“Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-аар:

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг – Баянгол дүүрэг

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо – Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль – Баянзүрх дүүргийн 120-р сургууль

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Баянгол дүүргийн 262-р цэцэрлэг

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Чингэлтэй дүүргийн 43-р цэцэрлэг

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг – Баянгол дүүргийн 11-р цэцэрлэг

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй төрийн бус байгууллага – Good Neighbors /Гүү Нэйборс/

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй аж ахуйн нэгж байгууллага – Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв

  • Хүүхэд, гэр бүлд ээлтэй банк санхүүгийн байгууллага – Багануур дүүргийн Хаан банк салбар шалгарав.

“Шилдэг эцэг эхийн зөвлөл”-д:

  • Нэгдүгээр байрт Чингэлтэй дүүрэг 9-р цэцэрлэг

  • Хоёрдугаар байрт Хан-Уул дүүрэг 114-р сургууль

  • Гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүрэг 104-р цэцэрлэг шалгарлаа.

  • Тусгай байрт Чингэлтэй дүүргийн 173-р цэцэрлэг, Налайх дүүргийн Эрдмийн цогцолбор сургууль тус тус шалгарлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top