x

ЖАГСААЛТ: Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах худалдаа, үйлчилгээний 74 төрөл

Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхлэх шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэр 2022 оны Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Үүнд:

  1. Бөөний худалдааны төв;
  2. Агуулах, дэлгүүр;
  3. Худалдааны төв;
  4. Мод, барилгын материал, авто техникийн зах;
  5. Их дэлгүүр;
  6. Хайпермаркет;
  7. Супермаркет;
  8. Үзүүлэнгийн танхим;
  9. Хямдралтай худалдаа;
  10. Бутик;
  11. Минимаркет;
  12. Хүнсний дэлгүүр;
  13. Ая тухтай сүлжээ дэлгүүр;
  14. Төрөлжсөн барааны дэлгүүр;
  15. Мухлаг;
  16. ТҮЦ;
  17. Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа;
  18. Дахивар худалдан авах цэг;
  19. Ресторан;
  20. Баар, диско баар, караоке, билльярд;
  21. Кафе;
  22. Нийтийн үйлчилгээтэй цайны газар, байгууллагын дэргэдэх цайны газрууд;
  23. Цахим тоглоомын төв;
  24. Хүүхдийн тоглоомын төв;
  25. Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар;
  26. Кофе шоп;
  27. Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг;
  28. Үсчин;
  29. Гоо засал;
  30. Хумс засал;
  31. Хувцас захиалга, засвар;
  32. Гутал захиалга, засвар;
  33. Гэр ахуйн тавилгын захиалга, засвар;
  34. Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;
  35. Алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;
  36. Цүнх захиалга, засвар;
  37. Нүдний шил захиалга, засвар;
  38. Цоож, түлхүүр захиалга, засвар;
  39. Цаг засвар;
  40. Хими цэвэрлэгээ;
  41. Гэрэл зураг, дүрс бичлэгийн үйлчилгээ;
  42. Цэвэрлэх үйлчилгээ;
  43. Айл нүүлгэх үйлчилгээ;
  44. Эд, бараа түрээслэх үйлчилгээ;
  45. Зочид буудал;
  46. Дэн буудал;
  47. Жуулчны бааз;
  48. Амралтын газар;
  49. Гэр буудал;
  50. Нийтийн халуун ус;
  51. Саун;
  52. Бассейн;
  53. Чийрэгжүүлэлтийн төв, фитнес, бүжиг, спиннинг, иог, аэробик;
  54. Алжаал тайлах төв;
  55. Нийтийн бие засах газар;
  56. Авто засвар, кузов засвар;
  57. Дугуй засвар;
  58. Автомашины угаалгын үйлчилгээ;
  59. Автомашины доторлогоо;
  60. Автомашины сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон аккумлятор, гоёл чимэглэл, дугуй зэргийн худалдаа;
  61. Ил болон битүү авто зогсоол;
  62. Нийтийн байрны үйлчилгээ;
  63. Зочид буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл шинээр олгох;
  64. Зочид буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл сунгах;
  65. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох;
  66. Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах;
  67. Жуулчны бааз, амралтын газар ажиллуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох;
  68. Жуулчны бааз, амралтын газар ажиллуулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах;
  69. Дуу, хөгжим, бүжиг, драм, кино, уран зураг, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран болон фото зураг, нүүр будалт, хатгамал, будаг хувиргалт сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шинээр авах, сунгуулах;
  70. Дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газруудын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг шинээр авах, сунгуулах;
  71. Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах;
  72. Билльярд, боулинг, дэлгэцийн гольф, автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах;
  73. Диско клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах;
  74. Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах, сунгуулах зэрэг багтаж байна. 

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар "Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай байгаа энэ үед өнөөдөр чухал шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн удирдлагууд болон иргэдээс санал авах ажлын хэсгийг байгуулсан юм. Авлига, хүнд суртлыг бууруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үйл ажиллагааг зөв явуулах, авлигын индексийг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын дэргэд байгуулсан байдаг. Үүнтэй уялдуулан Улаанбаатар хотод төрийн дээд шатны байгууллагаас олгодог 90 орчим зөвшөөрөл, нийслэлийн өөрийн шийдвэрлэх бололцоотой 82 буюу нийт 172 тусгай зөвшөөрлийг цуцлах ажлыг эхний ээлжид хийж байна. 

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 18,664 иргэн, ААН, байгууллагаас гарах бодит үр дүн, хэмнэлтийг тооцоолсон байгаа. Ингэхэд тусгай зөвшөөрөл авахад нэг жилд бичиг хэргийн 42 сая, тээврийн хэрэгслийн 149 сая гээд нийт 191 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Нийслэл бизнес эрхэлж буй байгууллага болон жижиг бичил үйлчилгээ эрхэлж буй иргэдээ дэмжих бодлогыг хатуу барьж буй.

Хууль тогтоомж, шаардлагад нийцүүлэн зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл боломжтой 74 үйл ажиллагааг хялбаршуулж явуулна. 74 төрлийн үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг оруулж, хүчингүй болгож байна.

2022 оноос хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдээ Хотын даргын хувьд бүх талаас нь дэмжинэ. Дулаан хангамж болон барилгын зөвшөөрөл авахад 44 гарын үсэг зурдаг байдлаас татгалзаж байна. Зөвшөөрлөө авах гэж хөөцөлдөж явах хугацаанд банкнаас авсан зээлийн хүү нь нэмэгдээд явдаг зэрэг бэрхшээлүүд байна" гэлээ.

Мөн тэрээр "Бид ч мөнгөтэй болох гэж байгаа иргэдээ дэмжих ёстой. Тэд төрөөс ажлын байр гуйгаагүй, зээл гуйгаагүй. Тийм учраас нэг ч гэсэн хүн өөрөө орлогоо олж, бие даагаад явж байхад төрийн ачаалал маш их хөнгөрнө. Олон шат дамжлага, хүнд суртал хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болдог. Тиймээс бизнес хийх ангилалд бид олон шатлал тавиад байх шаардлага байхгүй. Мэдээж стандарт байгаа. Монгол Улсад 6,602 стандарт бий. Нийслэлд 2,500 гаруй стандарт мөрдөж байна. Тэдгээрийн 40-50 хувь нь хуучирсан. Тэгэхээр бид стандартын хэм хэмжээг, Улаанбаатар хотын дүрмийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж байгаа. Тэгэхээр нэгдүгээрт стандарт, дараа нь аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хэнийг ч нээлттэй, чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжоор нь бид хангах ёстой. Улаанбаатарын иргэд орлоготой байх ёстой. Улаанбаатар хотын иргэд халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байх ёстой гэдэг үүднээс бид суурийг нь тавьж байна. Халамжийн тогтолцооноос татгалзахыг уриалж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 39 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 47 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 57 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 17 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 18 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 23 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 50 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 24 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 10 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top