x

ТҮЦ, үсчин, тайчих клуб, зочид буудал нээхэд тусгай зөвшөөрөл шаардагдахгүй!

Нийслэлийн удирдлагууд 2022 оны нэгдүгээр  сарын 1-ний өдрөөс эхлэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүллээ.

Энэ талаарх хэвлэлийн хурлын үеэр бизнес эрхлэгчдийн төлөөллийн хэлсэн үгийг хүргэе. 

"Хотын даргын шийдвэр бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг"

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Маш олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, судалгаанаас ковидтой холбоотой хөл хорио, төрийн зүгээс үзүүлдэг шалгалт, дарамт шахалт их байна, үүнийг хэрхэн цөөлөх вэ гэдэг асуудал байнга хөндөгдөж ирсэн. Манай хийсэн хүнд суртлын судалгаагаар төрийн 940 гаруй зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авдаг. Хугацаа сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалт нь үйл ажиллагаанд хамгийн том дарамт болдог. Өнөөдрийн Хотын даргын хийсэн мэдэгдэл бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал. Тэр дундаа хүнд суртлын индекс хотод илүү өндөр байдаг. Эхний ээлжид 74 худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа нь бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг. Шинэ сэргэлтийн бодлогын ард Монгол Улсын эдийн засгийн сэргэлт, ажлын байр, эдийн засгийн зорилтот түвшинд хүрэх зорилго бий.  Үүнд зөвшөөрөл маш том саад тотгор болдог. Дээр дурсан салбарууд бол хамгийн олон ажлын байр бий болгодог. Залуучууд, оюутнуудыг ажлын байраар хангадаг салбар. Өрсөлдөөн бол хэм хэмжээг тогтоодог түвшинд хүрэх ёстой. Хэн сайн үйлчилгээг санал болгосон нь зах зээлд тогтдог, мөн хэрэглэгч өөрөө худалдан авч байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг болох шинэ соёлд суралцах шаардлагатай. Зөвшөөрлийн тухай хууль УИХ-аар орно. Энэ хуулиар онц шаардлагагүй олон зөвшөөрөл, хүний нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой л биш бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бид үзэж байна. Хамтдаа цоо шинэ стандартад зохицож, дасаж амьдарцгаая. Энэ чухал шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад талархсанаа бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс илэрхийлье. 

"70 гаруй тусгай зөвшөөрөлд судалгаа хийхэд олонх нь шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан"

Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ "Бизнес эрхлэх орчинд гол нөлөөлж байгаа хүчин зүйлс нь тусгай зөвшөөрөл байдаг. 70 гаруй тусгай зөвшөөрөлд судалгаа хийж үзэхэд олонх нь шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Бидний судалгаа болон бусад судалгааг үндэслэн нийслэлийн удирдлагууд ийм шийдвэр гаргаж байгаад Улаанбаатар хотын нийт бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Энэ шийдвэр бол жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан чухал шийдвэр. Зах зээлийн зарчмаараа бизнес эрхлэгчид маань хэм хэмжээ, стандартаа сахиж ажиллана гэдэгт итгэж байна. Бизнес эрхлэгчид маань оршин тогтнох үндэс суурь нь зах зээл байдаг. Тиймээс өнөөдрийн энэхүү чухал шийдвэр гаргасан бүх хүнд дахин талархлаа илэрхийлье. 

"Аж ахуйн нэгжүүддээ хууль, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг уриалъя"

Монголын Ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх "Манай салбарын бизнес эрхлэгчид өнөөдрийн шийдвэрийг талархан хүлээн авч байгаад итгэлтэй байна. Цар тахлын хүнд нөхцөлд бид хотын удирдлагуудтайгаа удаа дараа уулзаж, бизнесийн орчноо авч үлдэх гэж хичээн ажиллаж ирсэн. Хамгийн түрүүнд Хотын дарга, нийслэлийн удирдлагуудын зүгээс ийм шийдвэр гаргаж байгаа нь талархууштай хэрэг. Цаашдаа хөдөө орон нутагт, аймаг, сумын удирдлагууд бүрэн эрхийнхээ хэмжээнд  ийм шийдвэр гаргавал манай салбарынханд маш том дэмжлэг болно.

Түүнчлэн тэмдэгтийн хураамж, архины зөвшөөрөлтэй холбоотой зүйлс цөөнгүй бий. Нөгөөтээгүүр аж ахуйн нэгжүүддээ хууль, дүрэм, журмаа дагаж мөрдөхийг уриалъя гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 50 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top