x

Нийтийн бие засах газрын загвар зургийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна

Нийслэл Улаанбаатар хотод нийтийн бие засах газар иргэд, зорчигчид олноор төвлөрсөн 22 байршилд үйл ажиллагаа явуулдаг.

Тухайлбал, Сүхбаатарын талбай, МУБИС-ийн баруун талын цэцэрлэгт хүрээлэн гэхчлэн газруудад нийтийн бие засах газрыг байршуулсан. Эдгээр газрын цэвэрлэгээ, үйлчилгээг Хот тохижилтын газар хариуцан ажилладаг. Хот хөгжихийн хэрээр нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлага тулгардаг.

Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн “Драгон” авто зогсоолын дэргэд болон Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбайн автобусны буудалд нийтийн бие засах газрыг шинээр байгуулсан.

Ирэх оноос эхлэн нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зураг төслийн байгууллага, архитектор болоод оюутан, залуус, олон нийтийн дунд нийтийн бие засах газрын зураг төслийн уралдаан зарлаад байна. Зураг төслийг арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд шалгарсан зураг төслийн хүрээнд ирэх онд шинэлэг нийтийн бие засах газрыг байгуулах юм. Зураг төсөл нь хэд хэдэн загвартай байж болно. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах, автобусны эцсийн буудлуудад байршуулах, тээврийн товчоод дээр байршуулах, Туул, Сэлбэ гол дагуу нийтийн амралтын бүс болон гэр хороолол, зуслангийн бүсэд байршуулах  нийтийн бие засах газрын загвар зураг гэсэн таван үндсэн төрлөөр шалгаруулалт явуулах юм. Уралдааны материалыг Хангарди ордны 609 тоотод хүлээн авч буй бөгөөд уралдаанд идэвхтэй оролцож, хотын хөгжилд хувь нэмэр оруулахыг иргэд олон нийт, мэргэжилтнүүдийг уриалж байна.

Хотын хэмжээнд нийтийн бие засах газар 22 байршилд байгаа нь хүрэлцээгүйн дээр 08:00-18:00 цагт ажиллаж буй нь  оновчтой шийдэл биш гэж үзэж буй учраас 2022 оноос эхлэн нийтийн бие засах газрыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, зарим байршилд 00:00 цаг хүртэл нийтэд үйлчилдэг байхаар төлөвлөн ажиллаж буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 0 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 9 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 18 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 38 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 39 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 44 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 11 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 31 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top