x

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад авлига, хүнд суртлыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар “Авлига, хүнд суртлыг таслан зогсоох арга хэмжээ авах, авлигаас урьдчилан сэргийлэх” үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ахлуулан нийслэлийн нутгийн захиргааны холбогдох 22 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Тус Ажлын хэсэг нь иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, цахимжуулах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг таслан зогсоох болон авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрвөн зорилт, 24 арга хэмжээ бүхий ажлын төлөвлөгөө батлан, ажиллаж буй.

Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн хяналт, шалгалтыг ухаалгаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх “ОНЛАЙН БИЗНЕС ТӨВ” платформыг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

Тус ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн байгууллагуудын хариуцлага, хамтын ажиллагаа, хяналтыг сайжруулах нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоог бий болгох зорилгоор иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн https://business.ulaanbaatar.mn/app системийг хөгжүүлэн нэвтрүүллээ. Одоогийн байдлаар тус системд нийслэлийн хэмжээнд хариуцлагын гэрээ байгуулсан болон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 13,811 иргэн, хуулийн этгээдийг бүртгээд байна.

Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны 42 байгууллагаас 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Тусгай болон энгийн зөвшөөрөл, эрх олгосон шинжтэй 172 үйлчилгээ бий. Дээрх 172 нэр төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлэхэд иргэн, хуулийн этгээдэд тулгарч буй хүнд суртал, чирэгдлийг арилгах, үйл ажиллагааг боловсронгуй болгож, хялбаршуулах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Эхний ээлжид хамгийн их хандалттай 25 зөвшөөрлийн үйлчилгээг 2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 31-ний дотор цахимжуулахаар Азийн сан, “Ухаалаг шийдэл” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу холбогдох ажлыг эхлүүлэв.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг. Иймд иргэд үйлчилгээ авахад дээрх байгууллагуудаас хүнд суртал гаргах, иргэдийг чирэгдүүлэх зэрэг хүндрэл бэрхшээлүүд багагүй гардаг.

Тус зөрчил, дутагдлыг арилгах зорилгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үзүүлж буй 43 нэр төрлийн үйлчилгээнээс 27 /Egazar.gov.mn, mle.mn, egazar аппликейшн/, Хот байгуулалт, хөгжлийн газраас үзүүлж буй 22 нэр төрлийн үйлчилгээнээс найман /eservice.ulaanbaatar.mn, e-mongolia.mn/ үйлчилгээг тус тус цахим хэлбэрт шилжүүлээд байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 1 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 10 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 19 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 39 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 40 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 45 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 12 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 32 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top