x

Хүчирхийлэл ба эрх мэдлийн мөн чанар

Хүчирхийлэлтэй тэмцэгч, аливаа хүчирхийллийн эсрэг дуу хоолой бологч гэж ер нь хэнийг хэлэх вэ. Мөн чанараараа л үнэн байж чадсан хүнийг л хүний эрхийн эсрэг тэмцэгч гэж хэлэх байх. Гэтэл манайд энэ нь шоуны сэдэв болчихсон.

Өөрийнхөө эрх ашгийн төлөө бусад хүмүүсийн эрхийг хэнэг ч үгүй уландаа дэвслэгч гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх ёстой гэж хамгийн их, хамгийн чанга дуугарахаар тэгээд л худлаа болчихож байгаа юм. Энэ нь ямар хортойг бид бүгд төсөөлж чадна. Яагаад гэвэл хүчирхийллийн эсрэг мэдээлэл байгаа онож, нийгэмд зөв байршиж хэзээ ч чадахгүй. Энэ хэрээр хаанаас, ямар ч ажил хийсэн, ямар ч их хөрөнгө мөнгө зарцуулсан үр дүн нь салхинд хийссээр байх болно.

Баримт хөндье!!! …Иргэн С УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ил тод болгож нэлээд эртнээс нэгэн дүүргийн иргэдэд зориулсан буяны, соёлын арга хэмжээ чамгүй олныг зохион байгуулж, гайгүй ч танигджээ. Гэтэл сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхтэй зэрэгцэн түүний хувийн амьдралын зарим үйл явдлын тухай аймшигт мэдээлэл олонд дэлгэгдэж орхив. Эхнэрээ зоддог, явалддаг хүүхнээ гэртээ авчирч, эхнэрийнхээ хамт амьдардаг, энэ хэргээр эхнэр нь тухайн үедээ цагдаад хандаж байсан тухай хэргийн материалууд сошиал медиагаар хөвөрч эхэлсэн. Цахим буллид өртсөн эхнэр нь гадаадаас лайв хийж уйлан гуйсан ч улайссан хэл ам зогсоогүй, нэгэнт дарагдахаасаа өнгөрч билээ.

Үйл явдлаас улбаалан С-ийн салсан эхнэр, ар гэр, үр хүүхэд нь, тэр ч бүү хэл бизнесийн байгууллагад нь ажилладаг ажилтнууд нь, хамтрагчид нь гээд юутай хээтэйгээ хохирогчид болсон. Хохирогчид цагдаагаас мэдээлэл алдагдахгүй гэдэгт итгэж л болсон явдлын талаар гомдол гаргаж, үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж итгэсэн байх. Гэвч тэр нь хэсэг хугацааны дараа өөрийг нь, үр хүүхдийг нь хамгийн аймшигтай улангассан дарамтад оруулах “зэвсэг” болон гарч ирнэ гэдгийг төсөөлөөгүй биз ээ. Хүүхдүүдтэйгээ хүний газар амьдарч буй бүсгүй ингэж золиослогдоод, одоо ямар амьдарч байгааг, яаж зовж шаналж буйг хэн ч мэдэхгүй. С-ийг, өөрөөр хэлбэл өрсөлдөгчөө замаасаа зайлуулна гэж тооцохдоо нэлээд хэдэн хүний амьдрал, хувь заяагаар тоглосон хүмүүс одоо төрийн өндөр албан тушаалын сэнтий дээрээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэж хамгийн чанга дуугарч суухын оронд юу хийсэндээ, цаашид юу хийхийгээ анзааран, дахин хэн нэгний амьдралын, хэн нэгний гэр бүлийн хүчирхийлэгч бүү болоосой гэсэндээ үүнийг бичиглэнэ.

Ер нь сонгуулийн үеэр эрх мэдэлд тэмүүлсэн хүмүүс хамгийн их хүний эрхийг зөрчигч болдог, бодитоороо. Иргэн С гэх эмэгтэйг сонгуулийн үеэр бас л золионд гаргаж, нэр, зураг, амьдрал үйлсийг нь гутаасан. Өнөөдөр ч ул мөр нь дуусаагүй, бүсгүй цахим буллид өртөн, хохирсоор л яваа… Эмэгтэй хүнийг хүйсийнх нь хувьд зорилгодоо ашиглаж, хүссэн үр дүндээ хүрэх гэдэг байдал төрийн эрх барих сонгуулийн үеэр энэ мэтчилэн хамгийн их гардаг. Хэн нэгэн эмэгтэйн амьдралыг аймшигтай эрсдэл рүү шахаж, эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй хүслээ гүйцэлдүүлчихээд дараа жендерт суурилсан хүчирхийлэл гэхчлэн гоё ганган зүйл ярьж суухаар ямар утга байна вэ. Мөн чанараараа л хүчирхийллийг үзэн ядагч, эсэргүүцэгч байя л даа, эрх мэдэлтнүүд ээ!!! ҮНЭН БАЙЯ.

Ц.Отгонжаргал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 7 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 16 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 36 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 37 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 42 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 9 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 29 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top