x

“Хүүхдүүд минь том болно оо…”

“Хэдий болтол ингэж нөхрийнхөө дарамт, хүчирхийлэлд амьдрах гээ вэ” гэсэн асуултын минь хариуг нөхрийнхөө байнгын хүчирхийлэл, дарамтад амьдардаг малчин эмэгтэй ингэж өгсөн. Салаад явчихаж болдоггүй юмуу гэсэн хоёрдмол утгатай асуултад минь эрс шулуухнаар ингэж хариулаад босоод явчихсан учир энэ сэдвээр ярилцах хүсэлгүй байгааг нь ойлгоод би ч амиа хамхилаа. Цаашаа ярилцвал магадгүй түүний сэтгэлийн шархыг хөндөхөөс өөр нэмэртэй гэж үү…

Тэр 6-14 насны 3 хүүхдийн ээж. Хүүхдүүд нь сумын сургуулийн дотуур байранд амьдардаг. Бага хүү нь энэ жил нэгдүгээр ангид ороход гэрээрээ сумын төвд өвөлжиж, хүүхдүүдийнхээ сурлагад анхааръя. Элдэв юм сонсогдоод, хоёр охиндоо ч санаа зовоод байх юм” гэж гуйхад нөхөр нь “Хэдэн малаа хүнд хөлсөөр хариулгаж чадахгүй” гээд зөвшөөрөөгүй тухай яриан дээр нь үндэслэж ярилцъя гэж бодож явсан сэдвээ барьж авсан ч түүний хэлсэн “Хүүхдүүд минь том болно оо…” гэсэн эрс шулуун хариулт “Хэн ч надад тусалж чадахгүй ээ” гэсэнтэй агаар нэг байсан… Үнэндээ бодит байдал ийм л байна. Та хүчирхийллийн аль ч хэлбэрийг тэвчих ёсгүй гэж сайхан үг тэдэнд хэлээд нэмэртэй гэж үү… Хөдөөгийн олон олон малчин эмэгтэйчүүдийн нийтлэг төрх энэ юм. Өрхийн санхүүгийн эх үүсвэр нь мал, малаас гарч буй бүтээгдэхүүн. Орлогоо нөхөр нь голцуу захиран зарцуулна. Өөрийн гэсэн мэдлийн мөнгө төгрөггүй учир хүчирхийллээс холдоод явъя гэсэн ч санхүүгийн хүнд дарамтад орж улам л илүү л зовж шаналах бодит ирээдүй угтах учир тэдгээр эмэгтэйчүүдэд тэсэхээс, эвлэрхээс өөр сонголт байдаггүй. Бодит байдал иймээс олон малчин эмэгтэй нүдэндээ нулимстай, сэтгэлдээ ч, бие махбодьдоо ч шархтай амьдарч байгаа юм.

Өгүүлэн буй малчин эмэгтэйг нөхөр нь байсхийгээд л зоддог, нөхрийнхөө зодуур, дарамтаас зугтаж өдөр бүр хонио хариулсан нэрээр хээр явдаг. Тэгвэл л арай гайгүй байдаг тухай сонсоод нөхрийг нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр цагдаад өгье гэхэд бүсгүйн ээж нь зөвшөөрөөгүй. “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм. Дуугүй л байж бай. Аягүй бол цагдаад өглөө гэж өсөрхөөд улам зовоогоод амраахгүй…”. Ийм шалтгаанаар төрсөн ээж нь ч туслахаас татгалзаж байхад хүүхдүүд нь том болохоор нөхөр маань засарчихаж магадгүй, эсвэл хүүхдүүдээ том болохоор аль нэг хүүхдээ бараадаад амьдрана даа гэсэн алс холын горьдлого тээгээд тэвчихээс өөр сонголт бүсгүйд үгүй… ийм нэгэн хэрэг явдлыг тов тодхон мэдэж байгаа хэрнээ “Би яаж ч тусалж чадахгүй юм байна, боломжгүй юм байна” гэсэн бодолтойгоо эвлэрч суух ёсгүй гэдгээ Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулсан жендерт суурилсан хүчирхиллийн талаарх “СЭТГҮҮЛЧИД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР”-т хамрагдсанаар ойлгож авлаа. Бүтээлээрээ хүчирхийллийн эсрэг дуу хоолой болох боломж надад байсан байна…

Малчин эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон ч хаана, хэнд хандахаа мэдэхгүй, эсвэл гэр бүлийнхээ нэр төрийг бодож нуун дарагдуулдаг… өөр ямар ч шалтгаан байж болно. Гэвч энэ нь тухайн хүчирхийллийг мэдсэн бусад хүмүүс дуугүй сууна гэсэн үг биш. Саахалт айл, ах дүү, хамаатан садан, тэр ч бүү хэл сумын цагдаагийн чихэнд эхнэрээ зоддог, байнгын дарамт, хүчирхийлэлд байлгадаг хүчирхийлэгч эрчүүдийн тухай мэдээлэл хов живээр ч болтугай тараад очиж л байгаа. Нутгийн иргэд “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гээд өөрт нь тулгараагүй бол болоо гэсэн байдлаар эс мэдэгч болоод явж болдог юм гэхэд тэр сум, багийн засаг дарга, цагдаа, бусад эрх бүхий албан тушаалтнууд яагаад ажиллахгүй байна вэ… Яагаад гэвэл, хууль сахиулах үйлчилгээ хөдөөд маш муу байдаг. Малчин эмэгтэйчүүд хүчирхийллийн хохирогч, золиос болсон ч тэвчээд эвлэрээд амьдрахаас өөр аргагүй болдгийн цаад шалтгаан нь хөдөөгийн эрх зүйн боловсрол муу, хүний эрхийн мэдрэмжгүй төрийн албан хаагчидтай нэг талаараа шууд холбоотой. Тэдгээр хүмүүсийн сонор сэрэмж өндөр, шаардлага тавьдаг, сургалтад хамруулдаг, сурталчилгаа хийдэг,хууль сахиулдаг байсан бол хүчирхийлэгч эрчүүд юу ч болоогүй мэт гэр бүлийн хүчирхийллээ давтан үйлдсээр, даамжруулсаар явж чадахгүй байсан биз ээ… хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад сумын цагдаа, хэсгийн төлөөлөгчийн үүрэг, ажил мэргэжилдээ эзэн болсон чадварлаг байдал маш их  хувь нэмрээ оруулна. “Миний цагдаа намайг хамгаална” гэдэг сайхан үг тэнд л хүрч, үйлчлэх хэрэгтэй байна. Хууль  зүй, дотоод хэргийн яам, цагдаагийн байгууллагын удирдлагын хүний эрхийн мэдрэмжтэй байдал, албан хаагчдаа сургадаг, чиглүүлдэг байдал ч бас үүнд хамаатай…

Ц.Эрдэнэцэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 1 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 10 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 19 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 39 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 40 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 45 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 12 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 32 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top