x

Худалдан авалт, хөрөнгө оруулалтын сургалтад нийслэлийн албан хаагчдыг хамрууллаа

НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын худалдан авалт болон хөрөнгө оруулалтын ажил хариуцсан албан хаагчдыг “Хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт уулзалт, сургалтад хамруулж байна. Тус уулзалт, сургалтыг Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамтран зохион байгуулж буй юм.

Уг сургалт нь төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнд хяналт, шинжилгээ хийх, худалдан авалт, хөрөнгө оруулалтын цахим системүүдийг хөгжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилготой.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “2022 оноос эхлэн Улаанбаатар хотод төсөв, санхүүгийн хувьд шинэчлэл хийж байгаа. Нийслэлийн удирдлагуудын зүгээс хотод хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг холбогдох хууль, журмын дагуу иргэдэд тогтмол, нээлттэй мэдээлэх,  худалдан авах ажиллагааг цахим системийн тусламжтайгаар зохион байгуулахад анхаарах үүрэг өгсөн.  Өнөөдрийн уулзалт, сургалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, open.ulaanbaatar.mn, tender.gov.mn зэрэг системийг хэрхэн хөтлөх вэ, төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг хэрхэн төлөвлөж, зохион байгуулах вэ, түүний үр дүн гүйцэтгэлд иргэд, олон нийтийн оролцоог хэрхэн хангах вэ гэх мэт цогц мэдээллийг олгоно. 2022 оны  нэгдүгээр сарын 1-нээс хөрөнгө оруулалтын ажлыг цаг алдалгүй явуулан, тендер сонгон шалгаруулалтыг зарлана. Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүх ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн байхын тулд өнөөдрийн уулзалт, сургалт чухал үүрэгтэй” гэв.

Албан хаагчдад “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт”, “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд анхаарах асуудал” болон “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем ба худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам” сэдвээр илтгэл тавив.

“Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “Нийслэлд газартай холбоотой асуудал их гардаг. Газрын бэлтгэл ажлыг хангах, чөлөөлөх ажлыг өвлийн улиралд яаралтай хийх шаардлагатай. Мөн тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа хугацааг нь зөв тооцоолох, хуулийн хугацаандаа багтаах, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг хуульд нийцүүлэн ил тод мэдээлэх ёстой. Тендерт оролцогчдоос шаардах материалыг цөөлөх, төрд байгаа мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийдэг болох хэрэгтэй байна” хэмээсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 1 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 10 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 19 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 39 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 40 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 45 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 12 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 32 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top