x

Метро, дагуул хот, дэд төв байгуулах ажлуудыг иргэд дэмжжээ

Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Түр хорооны хуралдааны үеэр Эс Ай Си Эй  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг Улаанбаатар хотын тулгамдсан асуудал сэдэвт түүвэр судалгааны дүнг танилцуулсан юм.

Тэрээр "Нийслэл хотод тулгамдаж буй асуудлын талаарх түүвэр судалгаанд есөн дүүргийн 600 иргэнийг хамруулан Улаанбаатар хотын хувьд  тулгамдсан асуудал нь юу байна гэдгийг тодотгон гаргасан. Нийслэл хотын хувьд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл сайжирсан гэж зургаан хүн тутмын нэг нь үнэлсэн бол, үгүй гэж дөрвөн хүн тутмын нэг нь үзэж байх жишээтэй. Одоо тулгамдаж буй асуудлыг дэд бүтцийн, нийгмийн, эдийн засгийн гэсэн гурван бүлэгт хуваан ангилсан. Дэд бүтцийн тулгамдсан асуудлын тэргүүнд автомашины зогсоолыг нэрлэсэн бол гэр хорооллын дахин төлөвлөлт, явган болон дугуйн зам, зай завсаргүй барьсан барилга байгууламж, ногоон байгууламж дутмаг байдал гэсэн асуудлуудыг иргэд нэрлэсэн байна. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, сургуулийн хүртээмж гэсэн асуудлыг ч дурджээ. Энэхүү тулгамдсан асуудал нь гэр хороолол болон орон сууцанд амьдарч буй иргэдийн хувьд мөн ялгаатай. Гэр хорооллын дахин төлөвлөлт хамгийн чухал гэж гэр хороололд амьдардаг иргэд хэлсэн бол автомашины зогсоолын хүртээмжгүй байдал орон сууцанд амьдарч буй иргэдийн хамгийн тулгамдсан асуудал байна.

Нийгмийн асуудлын тухайд замын түгжрэл, агаарын бохирдол, архидалт, хог хаягдал, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал сэтгэл зовоосон асуудал гэжээ. Урьд нь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хамгийн эхэнд бичигдэж байсан бол энэ удаа тавдугаарт эрэмбэлэгдсэн. Харин эдийн засгийн асуудлын тухайд судалгаанд оролцогчдын 66.8 хувь нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, 45 хувь нь цалин тэтгэврийн хүртээмж муу байна гэжээ. Мөн иргэдийн амьжиргааны түвшин, ядуурал, жижиг, дунд бизнес эрхлэх боломж, ядуурлыг тулгамдаж буй асуудал хэмээн нэрлэжээ.  Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулагдсаны дээр хэд хэдэн хуулийн шинэчлэл нь хотын хөгжилд  нааштай өөрчлөлт авчирна гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа бөгөөд тэд хамгийн түрүүнд авто замын түгжрэлийг бууруулах, цалин тэтгэвэр тэтгэмжийг өсгөж эдийн засгийн хямралыг арилгах, амьдрах орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах байх гэж хүлээж буй нь харагдсан" хэмээлээ.

Судалгааны багийнхны зүгээс хийж хэрэгжүүлэх  ажлыг асууж эрэмбэлэхэд 96.3 хувь нь явган хүний зам барих, 93 хувь нь дугуйн зам барих, 92.8 хувь нь давхар зам, гүүрэн байгууламж бий болгохыг дэмжсэн байна. Түүнчлэн нийтийн тээврийн автобусны тоог нэмэх, метро байгуулах, дагуул хот, дэд төв байгуулах зэрэг ажлуудыг иргэд өндөр хувиар дэмжсэн хариулт өгчээ.

Судлаачид дэмжихгүй байгаа асуудлуудыг ч мөн асуулгад багтаан эрэмбэлэн жагсаажээ.

Тухайлбал, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн онцгой албан татвар болон бусад татварыг нэмэхийг судалгаанд оролцогчдын 65.5 хувь нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол хотын иргэний татвар бий болгохоос 64.8 хувь нь татгалзжээ. Хотын авто зам, гүүрийг төлбөртэй, төлбөргүй болгож ялгахыг 63.7 хувь эсэргүүцэж, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглохыг 50.8 хувь нь, хөдөөгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарлахыг 58 хувь нь, нэг өрх нэг автомашинтай байх, нэгээс дээш автомашинтай бол татварыг хоёр дахин нэмэгдүүлэн тооцдог болохыг 54.8 хувь нь, дугаарын хязгаарлалттай өдрийн тоог нэмэхийг 50.8 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Эдгээрээс судлаачид “Иргэд төрөөс хийж хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлыг ихээхэн шаардаж байгаа ч иргэдийн өөрсдийнх нь зүгээс оролцоог нэмэгдүүлсэн,  хариуцлага шаардсан, татвар хураамж нэмэгдүүлсэн арга хэмжээг дэмжихгүй байгаа нь ажиглагдлаа. Авах зүйлд “тийм”, өгөх, үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд “үгүй” гэж хариулж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 7 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 37 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 38 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 43 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 10 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 30 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top