x

Г.Ариунбуян: Мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бид олон нийтэд дэлгэх боломжгүй

Онцгой байдлын алба хаагч М-ийн гэр бүлийн зүгээс ажлын бус цагаар үүрэг гүйцэтгэж байгаад өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан тухай мэдээллээд байгаа. 

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэл хийлээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Онцгой байдлын байгууллага бол гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангуулах хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргийг хүлээдэг хариуцлагатай алба. Бид хуулийн хүрээнд энэ үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт цаг наргүй ажиллаж байна.

Манай албан хаагчдын ажлын онцлог нь, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт албан үүргээ гүйцэтгэхдээ шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу уртасгасан цагаар ажиллах зохицуулалттай.

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн иргэдэд галлагааны эрсдэл үүсэхээс буюу ахуйн гал түймэр, угаарын хийн хордлого зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хоёр үе шаттай нөлөөллийн аяныг хоёр сарын хугацаанд зохион байгуулсан.

Гэвч арванхоёрдугаар сарын 3-ны өдөр уг аяны хүрээнд байрлуулсан Улиастайн эргэдэг уулзварын самбар дээрх сурталчилгааны хэвлэх материалыг буулгах явцдаа манай алба хаагч золгүйгээр амь насаа алдсан харамсалтай явдал боллоо.

Юуны өмнө, Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна.

Уг явдалтай холбоотойгоор Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын газраас тухайн өдөр хяналт шалгалт явуулсан. Мөн холбогдох зарим албан тушаалтанд цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бид олон нийтэд дэлгэх боломжгүй.

Гэхдээ хариуцлага алдсан зарим албан тушаалтанд захиргааны шугамаар хариуцлага тооцож, үйл ажиллагааг хэвийн явуулах гарцаагүй шаардлага байгаа учраас тухайн үед үүрэг чиглэл өгсөн БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, НОБГ-ын даргад сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн тухайн үед самбар буулгах явцад ажиллаж байсан албан хаагчид цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учраас шалгалтын эцсийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд албанаас түр хугацаагаар түдгэлзүүлснийг албан ёсоор мэдэгдье.

Талийгаачийн ар гэрийнхэнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 49.9 дэх заалтын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 2 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 11 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 40 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 41 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 46 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 13 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 33 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top