x

Коронавирусийн цар тахал болон агаарын бохирдол хавсарснаар эрсдэл, эндэгдлийг улам нэмэгдүүлж байна

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ” дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад агаарын бохирдлыг бууруулах талаар баримталж буй бодлого, хөтөлбөрийн эрүүл мэнд, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл, үр дүнг эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, хөгжлийн түнш байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон байна. 

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын Дэд хороо болон НҮБ-ын Хүүхдийн сангаас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй уг зөвлөлдөх уулзалтын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний үр дүнг эргэн нэг харж, сайн туршлага, үр дүнгийн талаар санал солилцон, агаарын бохирдлын асуудлыг цар тахлын хариу арга хэмжээ, эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон хүний түгээмэл эрхийг хангах хүрээнд авч үзэх талаар зөвлөмж боловсруулахыг зорьжээ.

КОВИД-19 цар тахал нь агаарын бохирдолтой хавсарсан тохиолдолд цар тахлын тархалт эрчимжиж, хүндрэл, эндэгдэл нэмэгдэх магадлалтай. Агаар дахь нарийн ширхэгт тоосонцор (PM 2.5)-ын хэмжээ нэмэгдэхэд КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эндэгдэл нэмэгдэх эрсдэл шууд хамаарч буйг судлаачид тогтоожээ.   

Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг хэлсэн үгэндээ, “КОВИД-19” цар тахал, агаарын бохирдол хавсарснаар хүний эрүүл мэндэд учрах эрсдэл, эндэгдлийг улам нэмэгдүүлэх  эрсдэлтэйг судлаачид тогтоосон. Иймд цар тахлын хүндрэлтэй нөхцөлд агаарын бохирдлыг цаашид стандартын зохистой түвшинд хүртэл бууруулах, гадна орчны агаарын чанараас гадна мөн дотоод орчны агаарын чанарын асуудлыг цаашид анхаарч, эрүүл, цэвэр орчныг бүрдүүлэх шат дараалсан арга хэмжээг даруй авч, агаарын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргахын тулд эдийн засаг, нийгмийн асуудлууд, байгальд ээлтэй ногоон хөгжлийг агуулсан технологийн дэвшлийг цогцоор авч үзэх шаардлага урган гарч байна. Энэ бүхний эцсийн үр дүнд хүрээлэн байгаа орчны агаарын чанар сайжрахаас гадна хүлэмжийн хийн ялгарал буурч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодитой хувь нэмэр оруулах болно” гэж мэдээлэв.

“КОВИД-19 цар тахлын дараах дараах сэргэлтийн үед агаарын бохирдлыг буруулах талаар өмнө нь гаргасан амжилт, ололтоосоо ухрахгүй байхад анхаарах хэрэгтэй. Иймд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх бодлого, хөтөлбөр, төсөв боловсруулах, хэрэгжүүлэхэд эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах бодлого, арга хэмжээг тусгах ёстой” гэдгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан онцлов.

Уг зөвлөлдөх уулзалтад “Агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан,  “Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр Сангийн сайд Б.Жавхлан, “Агаарын бохирдол-Эрүүл мэнд” сэдвээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Агаарын бохирдол-зорилтот бүлгийн иргэд” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар тус тус илтгэл тавилаа.

Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн хэргийг хамаарагч Сергей Диордица, Швейцарын хамтын ажиллагааны газрын дэд дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга Бенуа Мейер-Биш нар агаарын бохирдлын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлууд, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар оролцогчдод мэдээлэл хийлээ.

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотор орчны агаарын чанарыг сайжруулах, боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ашиглаж буй үр ашиг багатай халаалтын зуухыг халж, байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нүүрснээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 7 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 37 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 38 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 43 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 10 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 30 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top