x

E-Police аппликэйшн ашиглан зөрчлийг мэдээлснээр олон хүнийг эрсдэлээс хамгаална

E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны Есдүгээр сарын 1-нээс уг аппликэйшнийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй хэрэглэгч гар утсандаа татан ашиглаж байна.

Тус аппликэйшний үр дүн хийгээд иргэд  хэрхэн ашиглах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Сайханаас тодрууллаа.

-E-POLICE гар утасны аппликэйшнийг ашиглах болсны учир юу вэ. Уг аппликэйшнийг нэвтрүүлсний үр дүн гарч байна уу?

-Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар, гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саад учруулж, зохиомол түгжрэл үүсгэдэг. Энэ нь хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна. Зам дээр хөдөлгөөн зохицуулж буй нэг цагдаагийн алба хаагчид 1500 тээврийн хэрэгсэл ногдож байдаг. Ачаалал маш өндөр. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдал, соёлтой зорчиход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлсэн.

Дэлхийн олон оронд ийм жишиг бий. Уг аппликэйшнийг нийтэд нэвтрүүлсний ачаар зөвхөн энэ онд  79.198 зөрчлийн мэдээлэл ирж, хариуцлага тооцсон гэхээр үр дүн мэдээж өндөр.

-Иргэд уг аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар зөрчлийг хэрхэн мэдээлэх вэ?

-Иргэд ухаалаг гар утасныхаа "Playstore", "Appstore"-оос E-POLICE аппликэйшнээ үнэ төлбөргүй татан авч, суулгах боломжтой. Ингээд авто зам дээр болон гудамж талбайд бусдын хөдөлгөөнд саад учруулж буй зөрчил гарвал, таны ажиллаж, амьдарч байгаа орчны аюулгүй, амгалан тайван байдлыг алдагдуулбал, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил илэрвэл мэдээллийг E-POLICE аппликэйшн ашиглан илгээнэ гэсэн үг. Зөрчлийг баримтжуулан илгээснээр олон иргэнийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

Мөн холбогдох байгууллагууд тухайн зөрчилд хариуцлага тооцсоноор зөрчил дахин давтагдахгүй байх, хотын соёлыг нэвтрүүлэх, эрүүл, аюулгүй орчинд тав тухтай ажиллаж, амьдрах үндэс суурь болно гэдгийг онцлон хэлмээр байна.

-Өмнө жилүүдэд цар тахлын улмаас хөл хорио тогтоосон учир замын хөдөлгөөний зөрчил, гэмт хэрэг харьцангуй цөөн байсан байх. Харин энэ жилийн хувьд замын хөдөлгөөний зөрчил хэр байна вэ?

-2020 онд нийтдээ 19 мянга гаруй тээврийн хэрэгслийн хэрэг зөрчил бүртгэгдсэн байдаг. Энэ нь цар тахлын улмаас тогтоосон хөл хориотой холбоотой. Харин 2021 онд 30 мянга гаруй тээврийн хэрэгслийн зөрчил илрүүлсэн.

-E-POLICE аппликэйшн ашигласнаар илрүүлж буй зөрчлийн тоо хэрхэн нэмэгдсэн бэ?

-Илрүүлж байгаа зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. 2018 онд 2074, 2019 онд 19.560, 2020 онд 16.878, 2021 онд 31.513 зөрчлийн мэдээлэл тус тус бүртгэгдсэн.   

-Иргэд илгээсэн зөрчилд нь хариуцлага тооцож буй эсэхэд эргэлзэж болох юм. Тэгвэл энэ талаар хаанаас мэдээлэл авч болох вэ?

-Иргэдийн илгээсэн мэдээллийн дагуу ямар арга хэмжээ авсан талаар мэдэхийг хүсвэл Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Зөрчил бүртгэлийн хэлтэст хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн 7011-1618 тоот утсанд хандаж тухайн зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 8 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 37 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 38 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 43 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 10 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 30 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top