x

Улаанбаатар хотын хэмжээнд 59 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, өнгөрсөн шуурхайн үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан юм.

Цэцэрлэг, сургуулийн шугам сүлжээг доголдолгүй болгожээ

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, нийслэлийн хэмжээнд 13 сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээг засварлаж дуусгахыг үүрэг болгосон. Тэдгээрээс Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн гадна шугамын ажил тодорхой шалтгааны улмаас хийгдээгүй үлдсэн байна. Бусад цэцэрлэг, сургуулийн инженерийн шугам сүлжээг засварлаж дууссан байна.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд хотын дулаан, ус хангамжтай холбоотой 11 удаагийн түр зогсолт бүртгэгджээ. Тэдгээрээс хамгийн хүндрэлтэй нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Оч гялс өргөө” ОСАК-ийн хариуцсан шугамд доголдол гарч, бохир усыг машинаар зөөвөрлөхөд хүрснийг онцоллоо. Шугам сүлжээний доголдлоос үүдэн бохир ус авто зам руу хальсныг цэвэрлэж ариутгажээ. Шинэ насос тавьсан тул тус газарт  бохир дахин халихгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байлаа.

Цаашдаа нийслэлээс Яармаг чиглэлд тавьж буй 600-ийн шугам ашиглалтад орчихвол дээрх шугам сүлжээ асуудалгүй хэвийн ажиллах боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд тодотгов.  

Нийт 82 төрлийн үйлчилгээ, зөвшөөрлийн 59-ийг нь цахимд шилжүүлнэ

Авлига, хүнд суртлыг арилгах, цахим шилжилттэй холбоотой Үндэсний хороо байгуулагдсан. Энэ чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу  дүүргүүдийг шилэн кабельд холбох, өндөр хурдны интернэтийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдалд онцгойлон анхаарах, иргэдэд олгож буй зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэх ажил ямар түвшинд өрнөж байгааг холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа.

Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга "Барилга байгууламжийн зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхтэй холбоотой асуудлыг судалж, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Ирэх оноос эхлэн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл батлах ажлыг цахимд шилжүүлэхээр зорьж байна. Ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байгаа" гэлээ.

Иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй  үйлчилгээг хүнд сурталгүй болгож, цахимд шилжүүлэх, хуульд нийцээгүй заримыг нь цуцлах зорилгоор олон чухал ажлыг хийж гүйцэтгэхээр нийслэлийн удирдлагууд зорьж буй. Нийслэл болон дүүргүүдээс нийтдээ 82 төрлийн зөвшөөрлийг иргэдэд олгодог.  Эдгээрээс 59 төрлийн зөвшөөрөл болон үйлчилгээг цахимд шилжүүлэхээр бэлтгэлийг бүрэн хангажээ. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нийтдээ 59 үйлчилгээг  цахимд бүрэн шилжүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 8 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 37 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 38 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 43 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 10 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 30 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top