x

Б.Мөнхжин: Эрээний хилийг хаасан зүйл байхгүй, ажлууд үе шаттай явагдаж байгаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүд-Эрээний авто замын хилийн боомтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Бэлтгэл хангагдсан байсан тул энэ сарын 9-ны өдөр мэдээлэл хийсэн. Хилийн цаана байгаа автомашинууд үе шаттайгаар нэвтрүүлэхээр болсон. Арванхоёрдугаар сарын 10, 11-ний өдөр тээврийн хэрэгслүүд үе шаттайгаар дундын цэг дээр ирж байршсан. Манай тал тухайн цэг дээр байршсан 50 гаруй автомашиныг хил нэвтрүүлсэн. Энэ нь хил нээгдсэн гэдгийг нотолгоо мөн үү гэвэл мөн.

Эрээний талд цөөн хүндрэл гарсан. Эрээн талд очиж гацсан 192 машинаас асаж байгаагаас нь хилээр гаргаж байгаа үйл явц. Зарим ачаатай тэрэгнүүдэд хүндрэл гарсан. Эрээний гаалийн бүрдүүлэлт, бодит ачааны хэмжээ, жин зөрөх асуудал их байна. 

Энэ хугацаанд Эрээний талаас үнэлгээ хийж байгаа. Тэг цэг дээр Монгол жолооч нар орсон учраас халдвартай бүс гэж үзэж байгаа. Халдварын тархалтыг яаж бууруулах талаар үнэлгээ хийгдэж, дүгнэлт гарч байна. Энэ өдрүүдэд Эрээн талын ажлууд хийгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах үе шаттай ажил явагдаж байна.

Тяньжинд Омикроны нэг тохиолдол илэрсэн. Тухайн тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд тусгаарлалтад байгаа гэсэн мэдээлэл байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 6 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 12 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 17 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 24 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 28 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 1 цаг 37 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 3 цаг 35 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 5 цаг 13 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 5 цаг 20 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 5 цаг 26 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 5 цаг 32 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 5 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 5 цаг 44 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 5 цаг 49 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 5 цаг 56 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 19 цаг 34 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 20 цаг 38 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 20 цаг 43 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 22 цаг 26 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 23 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top