x

Д.Ихбаяр: Айл өрхүүд түүхий нүүрс түлж байгаа талаарх мэдээллүүд ирж байгаа

"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын мэдээллийг БОАЖЯ, ЦУОШГ, НМХГ, НЭМҮТ, "Таван толгой түлш" ХХК болон бусад холбогдох байгууллагаас хамтарсан мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчид өнөөдрөөс эхлээд төвийн зургаан дүүргийн гэр хороололд хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр "Айл өрхүүд түүхий нүүрс түлж байгаа талаарх мэдээллүүд ирж байгаа. Тиймээс нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдрөөс хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна" гэв.

Сайжруулсан шахмал түлшийг нийслэл хотоос тээвэрлэн гаргах зөрчлөөс сэргийлэхээр нэг сарын хугацаатай хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж байгааг Эрчим хүчний яамны төлөөлөл мэдээлэв. Энэ хүрээнд амжилттай ажилласан мэргэжлийн хяналт, цагдаагийн 40 албан хаагчийг 1 сая хүртэл төгрөгөөр урамшуулал олгохоор болжээ. 

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Товчоодоор орж ирж байгаа түүхий нүүрсийг илрүүлээд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байсан бол 2021 оны "Агаарын чанарын бүс түүнд мөрдөх журамд"-д орсон өөрчлөлтийн хүрээнд агаарын чанарын бүсээс гаргаж байгаа сайжруулсан түлш болон оруулж ирж байгаа зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авах эрх зүйн зохицуулалттай болсон. 

Ингэснээр сайжруулсан шахмал түлшний зохиомол хомсдол бий болохоос сэргийлж байгаа. Үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшийг агаарын чанарын бүсээс гаргах зөрчил нэмэгдэж байна" гэв.

Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хот руу 10 тонн түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн зөрчлийг илрүүлж, нүүрсийг Амгалан дулааны станцад буулгажээ. Мөн 200 шуудай сайжруулсан шахмал түлшийг нийслэл хотоос гаргах гэж байсныг илрүүлэн буцаах арга хэмжээ авсныг НМХГ-аас мэдээллээ.

Мөн "Агаарын чанарын бүс түүнд мөрдөх журамд"-д орсон өөрчлөлтийн хүрээнд дээрх үйлдлүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 7 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 16 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 36 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 37 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 42 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 9 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 29 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top