x

Д.Наранбаатар: Нэмэлт тун омикрон хувилбарыг саармагжуулж чадна

“Оном" сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар цар тахлын нөхцөл байдал болон омикрон хувилбарыг нэмэлт тун саармагжуулж чадаж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Эрдэм, шинжилгээнд судлагдаагүй юм хийхдээ бид нар голцуу алдаад байгаа юм. Судалгаатай, шинжилгээтэй бодож боловсруулсан зүйл ерөнхийдөө онодог. Цар тахал дуусаагүй байна. Омикрон хувилбар илүү халдвартай, дархлааг тойрон гарах чадвартай. Халдвар авсан хүн дахиад халдвар авч байгаа. Иргэдэд сүргийн дархлаа тогтож байгаа учраас халдварын тохиолдол буурч байна. Вакцин бол өвчлөл, нас баралтаас хамгаалж байгаа. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран ковид-19 вакцины үр нөлөө, урвал үүсгэх болон дархлаа тогтоох чанарыг үнэлэх  олон улсын судалгааг “Оном” сангийн эрдэмтэн, судлаачид хийхээр болсон.

Уг судалгаагааны арга зүйг ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулсан боловч судалгааны ажилд тавигдах шаардлагаар бичиж ирүүлнэ үү хэмээн буцаасан. Дэлхийн хэмжээнд 8-9 улс уг судалгааны ажлыг хийхээр болсны нэг нь манай улс. Манай улс мянган иргэдийг судалгаанд хамруулна. Манайх шиг олон төрлийн вакцин тариулж, нэмэлт тунгаар өөр вакцин тариулж байгаа улс дэлхийд байхгүй. Урт хугацаандаа 2 сараас 2 жилийн дараа дархлаа тогтоц хэр байгааг судлана нь гэсэн үг.

Өнөөдөр дэлхийн хэвлэлд юу гарч байна. Файзер вакцины гурван тунтай хүн бол сайн хариу урвал үзүүлж, Омикроныг саармагжуулж чадаж байна гэж мэдээллүүд гараад эхэлж байна.

Тэгтэл бид нар Синофармын II тун ажиллаж байгаа хүндээ бол ойролцоогоор Файзер нэг тунтай тэнцүү байгаа байхгүй юу. Тэгээд нэмээд дээр нь нэг Файзерын тун хийлгэсэн. Өвдөөгүй хүн бол II тунтай гэсэн үг. Файзерын II тунтай бол Омикроныг саармагжуулж чадахгүй үр дүнтэй харагдаж байна. Гэтэл зарим хүмүүс энэ хоёрын дунд өвдчихсөн. Ерөнхийдөө бол өвдөөд дахиад нэг тун авчихсан гэсэн үг. Тэр хүмүүс 4 тунтай болчихсон гэсэн үг. Синофармын 2 тун маань нэг тунтай тэнцүү, дээр нь өвдчихөөр нэг тун, дахиад нэмэлт Файзерын тун. Дээрээс нь хугацаанаас бас хамаарна нь. 3 долоо хоногийн дараа хийлгэвэл үр дүн муутай. 3 сарын дараа хийлгэвэл илүү сайн үр дүнтэй. Энэ хүмүүс маань Омикронд хэр сайн байх нь уу энэнийг бид нар хурдан олж мэдэх хэрэгтэй байна. Тэрнээс хамаараад бид нар ямар арга хэмжээ авах юм. Дахиад хилээ хаах юм уу. Бид нарын бодож байгаа тактик бол Омикроны тархалтын шуурга хурдхан шиг ороод ирэх юм бол жишээлбэл, ирэх 5, 6 дугаар сард орж ирэх юм бол өвдсөн хүмүүс маань дархлаа тогтоц буурчихсан байх үед орж ирвэл одоо энэ Европт болж байгаа Дельтагийн шуурга шиг нас баралт ихэснэ. Хурдан ороод ирвэл дархлаа тогтоц өндөр байгаа үед өөрсдөө дахиад нэг дархлааны системээ сэргээж өгөөд шуурга яваад өнгөрчихвөл бас нэг боломжтой. Тэгэхээр энэ бүгдээс хамаараад бид нар ямар стратеги барих, юу хийх вэ гэдэг нь тодорхойлогдох гээд байгаа юм.

Ихэнх нь бид нар 9, 10 дугаар сард өвдсөн. Тэгэхээр 12 дугаар сарын сүүл гэхээр 3 сар болж байгаа юм. Дархлаа сэргээх тунгаа хийлгэчихлээ. Тэр сэргээлт хамгийн багадаа 10 хоног, нэг, хоёр, гурван сар болоход хамгийн сайн түвшиндээ ирж байгаа. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын бүх шинжлэх ухааны судалгаануудыг товчлоод гаргадаг тэр дээр юу маш тодорхой болсон зүйл бол. Вакцинаар үүсгэгдэж байгаа эсрэг биет болоод өвчлөөд эдгэрсэн эсрэг биетийн концентрац өндөр байх тусмаа нас баралт, хүндрэлээс хамгаалж байгаа. Тэгэхээр бид нар үүнд бэлтгэлээ хангаж, хийж байх ёстой. Манай ард иргэд ухаантай, юманд их прагматик ханддаг тул нэмэлт тунд хамрагдах байх. Сүүлийн үед хамрагдалтын тоо өсөөд байгаа. Тэгэхээр энэ бол зөв бэлтгэл болно. Хэзээ ерөнхийдөө бид нар хяналтыг юугаар тавих хэрэгтэй байна вэ гэхээр, жишээлбэл, нэг сайн хяналтын жишээ бол Төв цэвэрлэх байгууламж дээр орж ирж байгаа бохирын уснаас дээж аваад SARS COVID-ын концентрацыг тодорхойлж байх хэрэгтэй. Энэ бол хүн болгоноос дээж авахгүйгээр одоо бол нэг хаалга шинжилгээ хийдэг үе нь өнгөрчихөөд байна. Их бага байх үед тийм юм хийх боломжтой байсан. Одоо бид нар юу хийх хэрэгтэй вэ гэхээр бохирын уснаас хяналтуудаа хийж байх хэрэгтэй. Бохирын усанд илрээд гараад ирэхэд 14 хоногийн дараа өвчлөл нь ихсэж эхэлдэг. Тэгэхээр ирж байгаа шуургыг түрүүлээд мэдэх арга чинь бохирын усны хяналт" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 8 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 13 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 19 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 26 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 30 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 1 цаг 39 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 3 цаг 37 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 5 цаг 15 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 5 цаг 22 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 5 цаг 28 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 5 цаг 34 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 5 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 5 цаг 46 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 5 цаг 51 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 5 цаг 57 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 19 цаг 36 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 20 цаг 40 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 20 цаг 45 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 22 цаг 28 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 23 цаг 46 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top