x

"Монгол, Оросын бараа эргэлт хамгийн дээд түүхэн хэмжээнд хүрэх боломжтой"

Монгол, Оросын 30 компанийн 40 орчим төлөөлөл “Россотрудничество” агентлагийн  Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь “Русский дом”-д болж байгаа Олон улсын “Азийн хаалга”  олон талт үзэсгэлэнд оролцож байна. 

“Азийн хаалга”  үзэсгэлэн 2010 оноос зохион байгуулагдаж байгаа энэ юм. Уг арга хэмжээнд хоёр орны бага, дунд бизнесийн хүрээний төлөөлөл оролцож байна. Тодруулбал,  Оросын талаас уг үзэсгэлэнд Өвөр Байгалийн хязгаар, Бүгд найрамдах Буриад улс, Эрхүү муж зэрэг гурван бүсээс оролцож байгаа юм. Тус чуулганы явцад хоёр орны оролцогчид хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж харилцаа тогтоодог бөгөөд энэ төрлийн харилцаа нь олон улсын худалдааны харилцааны хөгжилд түлхэц өгдөг сайн талтай. Тухайлбал, “Азийн хаалга”  арга хэмжээ зохион байгуулагдсан 11 жилийн хугацаанд Монгол, Оросын бага, дунд бизнесийн хүрээний 1000 үйлдвэр бизнес харилцаа тогтоосон билээ.

Энэ жилийн үзэсгэлэнг Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан  зохион байгуулж байгаа юм.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн  Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев “Оросын бага, дунд бизнесийг Монголын зах зээлд хийгээд буцах чиглэлд түгээн дэлгэрүүлэх нь эдийн засгийн анхаарвал зохих салбар юм. “Россотрудничество” агентлагийн  Монгол Улс дахь төлөөлөгчийн газар хоёр орны бараа эргэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий арга хэмжээг ямагт дэмжиж ирсэн. Тухайлбал, жил бүр явагддаг “Азийн хаалга” үзэсгэлэнг нэрлэж болно. Энэ нь Орос-Монголын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх сайхан боломж юм. Мөн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд илүү анхаарал тавих хэрэгтэй” гэлээ.

Дэлхий дахинд хүчээ авсан коронавирусын цар тахлын улмаас хоёр орны бараа эргэлтийн хувь хэмжээ буурсан юм. Тиймээс экспорт, импортын хэмжээг өсгөн нэмэгдүүлэх шаардлага нэгэнт тулгарч улмаар 2021 онд амжилттай болж байгаа аж. Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч  Максим Васильев “Энэ жилийн бараа эргэлт түүхэндээ хамгийн их хэмжээнд хүрэх боломжтой боллоо. Тодруулбал, 1.7-1,8 тэрбум долларт хүрч болохоор байна” гэж хэлэв.

Ташрамд дуулгахад, Олон улсын “Азийн хаалга” олон талт үзэсгэлэн энэ сарын 14-ийг хүртэл зохион байгуулагдах бөгөөд Жижиг дунд үйлдвэрлэгчдийн "Орос-Монгол: Хил орчмын хамтын ажиллагаа" бизнес-чуулга уулзалт,  Одон орны дуран Улаанбаатар дахь “Русский дом”-ийн гадаад талбайд байрлуулах (энэ сарын 13-ныг дуустал од гаригийг харах боломж хэн бүхэнд нээлттэй), “Цагийн урсгалаар шалгарсан найрамдал” Монгол, ОХУ-ын залуу зураачдын үзэсгэлэн-уралдаан, “Монгол, ОХУ зураачдын найрамдал, хамтын ажиллагааны тухай хосгүй нэгэн бүтээл “Зуун ба өнө мөнх”  номын танилцуулга зэрэг арга хэмжээ болох юм гэж Улаанбаатар дахь “Русский дом” мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 2 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 11 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 40 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 41 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 46 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 13 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 33 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top