x

ОУВС-аас ковидын үеийн хандив, тусламжийн зарцуулалтыг ил тод тайлагнах шаардлагатайг анхааруулав

-Аудитын шалгалтаар эрүүл мэндийн байгууллагуудад зөрчил илэрчээ-

Олон улсын валютын сан Монгол Улстай зөвлөлдөх уулзалт хийж, эдийн засгийн үнэлгээ хийх үеэр ковидын үеийн хандив тусламжийн зарцуулалтыг ил тод тайлагнахыг Засгийн газарт зөвлөсөн байна. Чингэхдээ ковидтой холбоотой зардлын аудитын бүрэн тайланг нийтлэхийн чухлыг онцлон тэмдэглэж, үр дүнгийн талаарх мэдээлэл хангалтгүй байгааг анхааруулжээ.

Дээрх асуудлыг хөндөн “Фиделитас Партнерс" хуулийн фирм Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын дэмжлэгтэйгээр “Эрхээ эдэлье” аяныг зохион байгуулсан бөгөөд эл мэдээллийг ил тод болгох, иргэдийн мэдэх эрхийг хангахаар стратегийн өмгөөллийн төслийг хэрэгжүүлж, аяны үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. Аяны хүрээнд олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, шүүхэд нэхэмжлэл гарган, иргэдийг мэдээллээр ханган ажилласан бөгөөд ХҮЭК-ын гишүүний шаардлага гарсан билээ.

Цар тахалтай нүүр тулснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрч, хандив тусламжийн зарцуулалт болон шилэн дансны мэдээллүүдийг хуулийн дагуу албан ёсны сайтад байрлуулах ёстой ч Засгийн газар, УОК, ХӨСҮТ тэргүүтэй төрийн байгууллагуудын аль нь ч эл үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа юм.

Тухайлбал, Үндэсний аудитын газраас Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулахад  Ковид-19 цар тахалтай холбоотой ЭМЯ-ны бэлтгэсэн хөрөнгийн өртөг, бүртгэл зарцуулалтыг үнэн зөв бүртгээгүй, цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, улаан бүсэд ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад цалин хөлс, нэмэгдэл, илүү цагийн ажлын хөлсийг бодитой тооцдоггүй нийтлэг алдаа зөрчил илэрсэн байна.

Түүнчлэн 2021 оны эхний хагас жилийн тайлангаар төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авсан хандив тусламж 31.55 тэрбум төгрөг байхад шилэн дансанд 391.2 сая төгрөгийн хандив тусламжийн талаарх мэдээлэл тусгагдсан бөгөөд ЭМЯ 2020 оны хагас жилийн тайлангаа бүтэн жилийн тайлангаар давтан оруулсан зэрэг зөрүүтэй мэдээллүүд байгаа юм. Энэ мэтчилэн хандив тусламжийн нийт дүн бүртгэл, зарцуулалт иргэдийн мэдэх эрхийг илтэд зөрчсөн, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг алдагдуулсан, замбараагүй, дутуу дулимаг тайлан мэдээлэлтэй байгаа нь харамсалтай.

Ямартай ч дотоодын хуулийн фирм хагас жил орчмын хугацаанд идэвхжүүлэн ажиллаж байгаа энэхүү санаачлагыг Олон Улсын Валютын Сан ч засгийн газарт ирүүлсэн албан ёсны зөвлөмждөө тусгаж, хэрэгжүүлэхийг зөвлөөд байна.



iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 13 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 22 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 31 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 51 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 52 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 57 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 24 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 44 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top