x

“Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдаанд 50 гаруй тогооч оролцож байна

Өнөөдөр “Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг Хангарди ордонд зохион байгуулж байна.  

Худалдаа, хоршоо, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Мастер тогоочдын холбоо, Монголын ахлах тогоочийн академи хамтран зохион байгуулж байгаа юм.

Уралдааны зорилго нь монгол хоол, хэрэглээний уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд сурталчлах, сэргээн хөгжүүлэх, шинэ арга хэлбэрээр баяжуулахад оршиж буй юм. Түүнчлэн тогооч нарын мэргэжил, мэргэшлийн ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэлийн уламжлалт болон орчин үеийн технологийг оновчтой болгож хоол хүнсний шинэ хэрэглээг бий болгох, хоол хийх урлагийг хөгжүүлэх, тогооч нар харилцан туршлага солилцох давуу талтай.

“Хотын аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал нээж “Монгол Улсад хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хоршооны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд угтаж “Хотын аварга тогооч” уралдааныг зохион байгуулж байна. Хоол бол тухайн үндэстний өв соёлын хадгалж ирсэн том уламжлал. Энэ цаг үед өөрсдийн уламжлал болсон хоолны мөн чанар, үндсэн соёлыг авч үлдэнэ гэдэг том ач холбогдолтой үйл явдал юм” хэмээв.

Энэ үеэр Монголын Мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр “Энэхүү арга хэмжээнд 50 гаруй тогооч оролцож байна. Ингэхдээ уралдаан, тэмцээнд орж байгаагүй, голдуу төрийн үйлчилгээнд ажилладаг тогооч нар оролцлоо. Ажил, мэргэжлийн уралдаан хүнд тухайн мэргэжлээрээ бахархах, харилцан суралцах боломж бүрдүүлж, урам зориг өгдөг. Хоол үйлдвэрлэлээр ажиллаж буй алдартай рестораны тогооч нар шүүгчээр ажиллаж байна. Энэ жилийн уралдаан монгол үндэстний идээ, ундаа, хоолыг хөгжүүлэхэд чиглэсэн гэдгээрээ онцлог боллоо” гэлээ.

Тус уралдаанд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж буй олон улс, улсын аварга тогооч шалгаруулах уралдаанд оролцож байгаагүй тогооч нар оролцож байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 14 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 22 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 32 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 52 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 53 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 58 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 25 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 45 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top