x

Р.Дагва: Нийслэлийн зүгээс авлига, хүнд суртлыг бууруулах үйл ажиллагааны бие даасан төлөвлөгөө боловсруулан батална

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас олон улсын Авлигын эсрэг өдрийг угтан “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 хөтөлбөр”-ийг зохион байгууллаа. Тус чуулганаар дөрвөн салбар хэлэлцүүлгийн хүрээнд салбар бүрийн төлөөлөл илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тухайлбал, “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо”, “Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн” гэсэн сэдвийн хүрээнд тус бүр 6-7 илтгэгч танилцуулга хийлээ.

Чуулганы “Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва оролцон, “Төрийн үйлчилгээг цахимжуулах, авлига, хүнд суртлыг бууруулах нь: Нийслэлийн шийдэл, сорилт, үр дүн” сэдвээр илтгэл тавив.  

Тэрээр “Бид монгол хүний сайн сайхан, эрх чөлөөтэй амьдрах боломж, эрх, эрх чөлөөнд хамгийн их саад болж буй авлига, хүнд суртлыг бууруулах, таслан зогсоох аргыг хайж, хамтран хэлэлцэж байна. Авлигыг таслан зогсоож, ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь төр, иргэний хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлж, хамтран хөгжих гарц юм. Авлигатай тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн форум нь Монгол Улсын хөгжил, дэвшилд саад болж буй авлигын шалтгаан, нөхцөлийг бодитоор тодорхойлж, авлигыг таслан зогсоох шинэ санаа, боломж, гарцыг нээсэн үр дүнтэй хэлэлцүүлэг байгаасай гэж хүсэж  байна” хэмээв. 

Мөн тэрээр илтгэлдээ нийслэлийн зүгээс үзүүлэх төрийн үйлчилгээний цахим шилжилтийн талаар дурдсан. Тухайлбал, газрын харилцааг цахимд шилжүүлсэн egazar.gov.mn сайт болон egazar гар утасны аппликэйшн, нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагуудын хариуцлага, хамтын ажиллагаа, хяналтыг сайжруулах нэгдсэн мэдээллийн business.ulaanbaatar.mn систем, нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn тэргүүтэй системүүдийг онцолсон юм.

Илтгэлийн төгсгөлд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Цаашид нийслэлийн зүгээс авлига, хүнд суртлыг бууруулах үйл ажиллагааны бие даасан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг иргэд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах саналтай байна” гэв.

Мөн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Өнөөдрийн салбар зөвлөгөөнүүдээс гарсан санал, дүгнэлтийг зөвлөмж болгон эрх бүхий байгууллагуудад хүргүүлнэ. Чуулганы дараа хамтын хүчээр, нэгдмэл байдлаар ажиллан, цогц арга хэмжээ авч, үр дүнд хүрнэ гэж АТГ-ын зүгээс харж байгаа. “Транспаренси интернэшнл” байгууллагаас гаргасан авлигын индексийн судалгаагаар Монгол Улс дэлхийн 180 орноос 111 дүгээрт эрэмбэлэгдсэн.  Энэ бол тийм сайн тоо биш. Тиймээс Засгийн газрын түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах чиглэлээр “Авлигын эсрэг үндэсний хороо”-г байгуулан ажиллаж байгаа нь АТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг болж байгаа хэрэг” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 20 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 29 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 49 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 50 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 55 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 22 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 42 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top