x

Г.Ялалт: Ирэх онд цэргийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах нөхцөлийг судалж байна

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар болон холбогдох албан тушаалтнууд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчидтай уулзаж, Батлан хамгаалах салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулав.

Мөн батлан хамгаалах хууль, тогтоомжийн биелэлт, НЗДТГ-ын Цэргийн штабын эрхлэх асуудлын хүрээний ажилтай танилцлаа. Тухайлбал, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчдад Батлан хамгаалахын сайдын хэрэгжүүлж буй ажлуудыг видео хэлбэрээр хүргэлээ.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайдаас хэрэгжүүлж буй ажлыг орон нутагт сурталчилж буй сургалт, сурталчилгааны ажилтай танилцаж, цэргийн алба хаагчийн ёс зүй, сахилга, дэг журам, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил болон батлан хамгаалах үйл ажиллагааны хэрэгжилт, хяналт шалгалт зохион байгуулж буй байдалтай танилцжээ.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Батлан хамгаалахын сайдын баталсан удирдамжийн дагуу Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч болон удирдлагын бүрэлдэхүүн ирж нийслэл, дүүргийн Цэргийн штабын үйл ажиллагаатай танилцлаа. Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу хийж хэрэгжүүлэх олон ажил байна.

Үүнээс товч дурдвал, Батлан хамгаалахын хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, иргэний цэргийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллалаа. Бид 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг амжилттай зохион байгуулсан.

Цэрэг татлагыг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөгөөний дагуу сунгасан. Мөн цэргийн алба хаагчдын дархлаажуулалтыг дэмжин, анги байгуулахад хамтран ажиллаж, тэдэнд нийслэл, дүүргийн Тамгын газрын зүгээс тодорхой хөрөнгө мөнгийг гаргаж, витаминжуулалт болон дархлаажуулалтын багцыг тусламж болгон өгсөн.

2022 онд цэргийн бүртгэлийг Е-Mongolia-тай хамтран цахим хэлбэрээр явуулах нөхцөлийг судалж байна. Яриа хэлэлцээрийн түвшинд бэлтгэл ажил өндөр хувьтай байгаа. Эцсийн уулзалт хийж, бүх үйл ажиллагааг дахиж шалгаад боломжтой гэж үзвэл цэргийн бүртгэлийг цахим хэлбэрээр явуулна. Энэ нь урьд хийгдэж байгаагүй шинэлэг ажил юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 20 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 29 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 49 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 50 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 55 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 22 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 42 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top