x

Худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 төрлийн үйлчилгээг цахимаар олгодог болно

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр тус төслийн дэд төсөл болох “Онлайн бизнес төв” төслийг холбогдох албаныханд танилцууллаа.

Авлига, хүнд суртлыг бууруулах, замын түгжрэл, төвлөрлийг сааруулахад мэдээллийн технологийн шийдлийг ашиглах, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх, нийслэлтэй холбоотой тендер, худалдан авах үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох гэсэн үндсэн таван зорилтын хүрээнд “Нэг тархи-Нэгдсэн систем” төсөл нь хэрэгжиж буй. Тэгвэл “Онлайн бизнес төв” дэд төсөл нь нийслэлийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг ил тод, нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх систем юм.

Нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны 42 байгууллага 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Үүнээс үйл ажиллагааны эрх олгох чиглэлээр нийт 97 үйлчилгээ бий. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас эхний ээлжид дүүргүүдээс үзүүлдэг хамгийн өндөр эрэлттэй үйлчилгээ болох  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 нэр төрлийн үйлчилгээг цахимаар олгохоор төлөвлөжээ.

Эдгээр 55 төрлийн үйлчилгээг уламжлалт хэлбэрээр авахын тулд 7-12 төрлийн цаасан бичиг баримт, дөрвөн төрлийн гэрээ, 20 гаруй албан тушаалтны гарын үсэг цуглуулдаг. Тэгвэл дээрх олон шат дамжлага, бүрдэл материал бүхий зөвшөөрлийн хүсэлтийг цахимд шилжүүлснээр 4-6 төрлийн баримт, 1-2 гэрээг цахимаар бүрдүүлдэг байхаар зохицуулжээ.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Өнөөдөр танилцуулж буй төсөл нь нийслэлд үйл ажиллагаа эрхлэхэд авдаг тусгай зөвшөөрлийг хүнд сурталгүй, цахим хэлбэрээр олгох зорилготой. Гагцхүү иргэдээс хоёр төрлийн бичиг баримт л шаардана. Тодруулбал, галын дүгнэлт, мэргэжлийн хяналтын бичгийг бүрдүүлсэн тохиолдолд цахим хэлбэрээр хүсэлтээ илгээн, тусгай зөвшөөрлөө авах юм. 2022 онд нийслэлээс олгодог тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байна. Уг систем нэвтэрснээр уламжлалт хэлбэрээр авдаг тусгай зөвшөөрлийн хугацааг 1-2 дахин бууруулах боломжтой болно” гэв.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь хуульд зааснаас бусад зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг цуцлах, цэгцлэх, хүнд суртал, шат дамжлага бий болгож байгаа захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцуулах ёстой.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Төрийн үйлчилгээг ухаалаг, иргэдэд ээлтэй хүргэх зорилтын хүрээнд хоёр шатны ажил явагдаж байгаа. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээг цахимжуулах ажил. Үүнд “Онлайн бизнес төв” төсөл ч багтаж байгаа юм. Хоёрдугаарт, шаардлагагүй зөвшөөрөл, хүнд суртал бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох юм.  

Ажлын хэсгийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, бизнесийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, саналыг нь сонсож байгаа. Эдгээр саналыг нэгтгэн, холбогдох шийдвэрийн төсөлтэй хамт Хотын даргад танилцуулна” хэмээв.

“Онлайн бизнес төв” төсөл бүрэн хэрэгжсэнээр 2022 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд,  аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран 100 хувь цахимаар авах боломжтой болно.           

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 13 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 31 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 51 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 52 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 57 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 24 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 44 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top