x

Өмнөд Суданаас ирсэн 200 орчим энхийг сахиулагч тусгаарлалтаас гарлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн гурав дахь цуврааны бие бүрэлдэхүүн өнгөрөгч сарын 27-ны өдөр эх орондоо ирсэн.

Даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, НҮБ-ын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн тэрхүү мото буудлагын батальоны бүрэлдэхүүнээс энэ ээлжид ирсэн 200 орчим цэргийн алба хаагчийг УОК-ын шийдвэрээр 10 хоног тусгаарласан билээ.

Тэднийг "Багабаян" ТӨҮГ буюу "Энхийн төлөө" цогцолборт 10 хоног тусгаарлах хугацаанд коронавирусийн шинжилгээнд хоёр удаа хамруулсны зэрэгцээ өчигдөр дархлаажуулалтын нэмэлт тунд бүрэн хамрагджээ.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе. Та бүхэн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, арав хоногийн хугацаатай тусгаарлагдсан ба өнөөдөр өөрийн гэр бүлийн зүг зорьж байна.

Цар тахлын өнөөгийн нөхцөлд коронавирусийн шинэ хувилбар зарим улс оронд дэгдсэн болохоор аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тусгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү нөхцөл байдлыг сайтар ухамсарлан өндөр хариуцлага, сахилга баттайгаар тусгаарлалтын дэглэмийг чанд сахиж чадсанд талархал илэрхийлье.

Цаашид гэрийн нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, цэргийн багийн дөрөвдүгээр цуврааны бие бүрэлдэхүүнийг эх орондоо ирсний дараагаар БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас дараагийн шийдвэр гарталх хугацаанд зөв боловсон, ая тухтай амрахыг зөвлөе. Аав, ээж, ахан дүүс, хань, үр хүүхдүүдэд баяр эрүүл энх, сайн сайхныг бэлгэдэн ерөөе" гэв.

Иргэний дайны дараах дайны аюул, эрсдэл бүрэн арилаагүй, цаг агаарын болон цагийн байдлын хүнд нөхцөлд нэг жил гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь тун амаргүй алба гэдгийг энхийг сахиулагчид, тэдний гэр бүлийнхэн илүүтэй мэдэрдэг нь амьдралын шалгуураар батлагдсан үнэн түүх билээ.

Хурандаа Б.Отгонбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 14 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 22 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 32 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 52 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 53 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 58 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 25 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 45 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top