x

“Эрдэнэт үйлдвэр”-т түшиглэсэн “Үйлдвэр технологийн парк” байгуулах тусгай зөвшөөрлийг олголоо

Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т ажиллаж байна. Энэ үеэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн үйлдвэрт түшиглэн байгуулах “Үйлдвэр технологийн парк” төслийн танилцуулгыг хийлээ. Тус парк нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд:

  • Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах төсөл

  • Молибдений баяжмал боловсруулах төсөл хэрэгжиж,

  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр

  • “Ногоон хөгжлийн төв” байгуулж, ашиглалтад оруулах юм.

Үйлдвэр технологийн паркийг байгуулахад нийт 1,8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд өнөөгийн байдлаар “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах” үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж, УУХҮЯ-нд хүргүүлээд байна. Тус зэсийн баяжмалын үйлдвэрт тасралтгүй ажиллах SKS технологийг ашиглаж, жилдээ 125,5 мянган тонн катодын зэс, 72 кг цэвэр алт, 38 мянган кг цэвэр мөнгө болон элементийн хүхэр, хүхрийн хүчлийг үйлдвэрлэх юм. Цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ олборлолтоос гадна нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээр:

2020 онд хоногт -  6 тэрбум төгрөг

2025 онд хоногт - 14 тэрбум  төгрөг

2028 он гэхэд хоногт – 28 тэрбум төгрөгийн борлуулалт хийх өндөр хүчин чадалтай болох санхүүгийн тооцооллыг үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн мэдээллээ. Үүний хариуд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн хүнд үеийг нуруундаа үүрч, түшиг тулгуур болж байгаад талархал илэрхийлээд "Зэс хайлуулах хий-металлургийн үйлдвэр" байгуулах Засгийн газрын тогтоол, “Үйлдвэр технологийн парк” байгуулах зөвшөөрлийн батламжийг гардуулан өглөө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 12 цаг 17 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 12 цаг 17 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 12 цаг 19 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 12 цаг 31 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 12 цаг 32 мин Гадаадын иргэн, харьяатын газрын чатбот бүх хэлээр мэдээлэл өгдөг боллоо 14 цаг 42 мин АНУ-ын Небраска мужид гарсан түүхэн дэх хамгийн том түймэрт онцгой байдал зарлалаа 14 цаг 45 мин Цагдаагийн байгууллагад нэг хоногт 1915 дуудлага бүртгэгджээ 15 цаг 7 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо 15 цаг 7 мин Гуравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар дулаарна 15 цаг 9 мин Дархан-Уул аймагт "Ielts-100" хөтөлбөрийн гурав дахь шатны бүртгэл эхэллээ 15 цаг 10 мин "Монгол эр хүн" үндэсний III чуулган Төрийн ордонд болж байна 15 цаг 11 мин Өнөөдөр дэлхийн нийгмийн ажилтны өдөр тохиож байна 16 цаг 58 мин Берлин-Бранденбург нисэх буудлын ажилтнууд ажил хаяж, бүх нислэг цуцлагдлаа 17 цаг 3 мин Хотын дарга Х.Нямбаатар Францын Элчин сайдтай уулзлаа 17 цаг 7 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлнэ 17 цаг 8 мин ОХУ болон Монголын хоккейчдын нөхөрсөг тоглолт Steppe Arena-д болно 17 цаг 9 мин Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явцыг танилцууллаа 17 цаг 11 мин 100 айлд барилгын материалын дэлгүүр шатаж байна 17 цаг 12 мин О.Билгүүн: Өнөөдөр нийгмийг сошиалд хүчээ авсан олны танил хүмүүс л удирдаж байна 18 цаг 38 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top