x

"Эрдэнэт үйлдвэр" ТОП-100 ААН-ийг 18 дахь удаагаа тэргүүллээ

Монгол Улсын 2020 оны ТОП 100 ААН-ийг тодруулж, нийтэд зарлах үйл ажиллагааг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүлж байна. Тус үйлдвэр өнгөрсөн онд 32.5 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэн дээд амжилт болжээ. Үйлдвэр нэг хоногт 88 мянган тонн хүдэр боловсруулж, 6 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.6 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байна. 

Цахим шалгаруулалтын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын нийт хэмжээ нь 4.2 их наяд төгрөгт хүрч, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлж буйг онцоллоо. Эдийн засаг, бизнест үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас татвар, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан ч ТОП 100 ААН-үүдэд ажиллагсдын тоо өмнөх жилээс 2 мянгаар нэмэгдэж, 91 мянга хүрчээ. Энэ нь нийт ажлын байрны 8.1 хувьтай тэнцэж байна. Өнөөдөр нийгэм, эдийн засагт тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд ТОП 100 ААН-ийн гүйцэтгэх үүрэг оролцооны их үнэ цэнийг эдгээр үзүүлэлт харуулж байна” гэдгийг тэрээр тэмдэглэлээ.

Түүнчлэн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын хэмжээ нь 32.6 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 88 хувьтай дүйцэж байна. ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн  үзүүлэлтийг чухалчилдаг юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 20 цаг 3 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 20 цаг 12 мин "Хараал хүрсэн хот" 20 цаг 21 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 20 цаг 41 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 21 цаг 42 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 21 цаг 47 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 22 цаг 14 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 22 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 23 цаг 34 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top