x

Хүнд суртал арилгах тухай саналыг 1800-1200 дугаарт авч байна

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс төрийн 49 байгууллагын 452 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд нэг дороос шуурхай үзүүлэн ажиллаж байна. Энэ онд л гэхэд 1,446,801 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна. 

Мөн тус төвийн дэргэдэх Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 1003 иргэн хандаж, мэдээ мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1 минут 45 секунд байна.

Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

-Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагаатай холбоотой иргэдэд өгөх ямар мэдээ, мэдээлэл байна вэ?

-Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн А/929 дүгээр захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 

Тус Ажлын хэсэг нь Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах зарим үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулж, танилцуулах үүрэгтэй юм.   

Ажлын хэсгээс хэд хэдэн чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах, хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгоход жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган, тэдгээрийн саналыг сонсох зорилгоор нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар иргэдийн санал, мэдээллийг хүлээн авч байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 12 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 50 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 51 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 56 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 23 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 43 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top