x

#JusticeForMongolianGirl: БНСУ-ыг албан ёсоор уучлалт гуйхыг шаардлаа

Өмнөд Солонгос улсын дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн сурагч охин нийлж зургаан цагийн турш хүлж байгаад зодсон ноцтой хэрэг гарсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, хоёр улсын иргэдийг маш ихээр бухимдуулаад байна. 

Мөн өчигдрөөс эхлэх Өмнөд Солонгос болон Монгол улсын иргэд хүчирхийлэлд өртсөн Монгол охины эрхийг хамгаалж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Же Ин-д хандахаар энэхүү https://www1.president.go.kr/petitions/Temp/P7m674 линкээр санал цуглуулж байна. 

Тэгвэл өнөөдөр Монгол залуусын төлөөлөл БНСУ-ын Элчин сайдын яамны гадна очиж, сурагч охиноос уучлалт гуйх, хэргийг хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг шаардан залуус тайван жагсаал хийлээ.

Тэд энэ үеэрээ "Сурагч охиноос уучлалт гуйх, ууучлалт гуйсан мэдэгдлийн албан ёсны цахим хуудсандаа байршуулах, хохирогч охинд өмгөөлөл болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох үэрэг агуулга бүхий албан бичгийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүргүүллээ. 

Тус албан бичгийг хүлээн авсан БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Чол Сан дараах мэдээллийг хийв.

Тэрээр "Манай хоёр улс дипломат тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Найрсаг хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж ирсэн энэ цаг хугацаанд ийм харамсалтай хэрэг гарсанд би хувьдаа болон ЭСЯ-ны дипломат ажилтныхаа хувьд туйлын харамсаж байгаагаа илэрхийлье. Энэхүү болсон явдлыг нэн даруй, шударгаар шийдвэрлэх талаар БНСУ-ын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Манай улсын Засгийн газрын зүгээс уг хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж, ажиллах болно. Мөн шийдэгдсэн даруйд нь Монгол Улсын Засгийн газарт нэн даруй мэдэгдэнэ. Солонгосын Засгийн газар дээрх хэргийн талаар хангалттай мэдээлэлтэй байгаа бөгөөд идэвхтэй ажиллахаа илэрхийлмээр байна.

Солонгос улсад Монгол Улсын 40 гаруй мянган иргэн ажиллаж, амьдарч байгаа юм. Энэ бол миний мэдэж байгаачлан бага тоо биш бөгөөд эдгээр хүний ажиллаж амьдарч буй нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж хувьдаа боддог. Цаашид энэхүү суурин дээрээ тулгуурлаад хоёр улсын иргэд төдийгүй Засгийн газрын түвшинд найрсаг харилцаа үргэлжлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 12 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 15 цаг 50 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 16 цаг 51 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 16 цаг 56 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 23 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 17 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 18 цаг 43 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top