x

Монгол охины эрхийг хамгаалахаар БНСУ-ын телевизүүд эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэнэ

Өмнөд Солонгос улсын дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг доод ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш хүлж байгаад зодсон ноцтой хэрэг гарсан талаар тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Уг хэрэг 2021 оны Долдугаар сарын 3-нд гарсан бөгөөд сэжигтэн дөрвөн хүүхдийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй байна. Харин нөгөө хоёр нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна.

Тэгвэл, БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-ийн мэдээлж байгаагаар солонгос охидод зургаан цагийн турш зодуулж, хоёр өдөр хоригдсон хохирогч монгол охины эрхийг хамгаалахаар БНСУ-ын үндэсний суваг "MBC" болон хувийн "JTBC" суваг эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэхээр болжээ.

Хохирогч охины ээж С "Охин минь гэртээ ирэхгүй байсан тул бид цагдаад мэдэгдсэн. Харин цагдаагийн газраас хоёр хоногийн дараа охиныг минь олж өгсөн. Тухайн үед маск зүүчихсэн, орой болчихсон байсан учир охиноо тийм аймшигтай зодуулсан гэдгийг анзаараагүй. Тэгээд гэртээ ороод хартал нүүр, бие дээр нь маш их хөхрөлт үүсчихсэн хумсны ор гарчихсан байдалтай байсан. Харахад үнэхээр хэцүү байдалтай байсан. Би охиноо хайх хугацаанд дээрэлхсэн хүүхдүүдийнх нь гэрт хүртэл очиж үзсэн. Намайг очиход тэр охид танай охин манайд байхгүй гэж уурласан байдлаар хэлсэн. Гэтэл миний охин хоёр хоногийн турш тэр охидын гэрт зодуулж, хүлүүлэн ,тамхины үнсээр түлүүлж хэрцгийгээр зодуулсан гэдгийг сүүлд мэдсэн. Одоо охин минь сэтгэл санааны хямралд орчихсон байгаа. Энэ хэрэг дээр хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа тул болгоомжтой хандахыг хүсэж байна. Мөн бид энэ хэргийг зүгээр орхихгүй" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 41 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 51 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 1 цаг 16 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 1 цаг 21 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 1 цаг 27 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 1 цаг 34 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 1 цаг 38 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 2 цаг 47 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 4 цаг 45 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 6 цаг 23 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 6 цаг 30 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 6 цаг 36 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 6 цаг 42 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 6 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 6 цаг 54 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 6 цаг 59 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 7 цаг 5 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 20 цаг 44 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 21 цаг 48 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 21 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top