x

Д.Сумъяабазар: Хот соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллах ёстой

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум өчигдөр боллоо. 

Форумын “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгийн зохицуулагчаар Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир ажиллаж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Хотын дарга Д.Сумъяабазар, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Дэлхий нийтээр соёлын өвд чухал ач холбогдол өгч, өөрийн улсын онцлогт тохирсон урлагийн үнэт бүтээлүүдийг гаргаж, түүгээрээ улс орноо сурталчлах, нөлөөлөл бий болгох ажлуудыг хийж байна. Энэ цаг үед Соёлын яамны гол түшиц газар бол нийслэл Улаанбаатар хот гэж боддог. Нийслэл хот бол хүн амын 50 хувь, эдийн засгийн 67 хувийг бүрдүүлдэг. Мөн нийслэлд 150 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, нийгэм, эдийн засгийн цогцолбор төв юм. Тийм учраас Улаанбаатар хот соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Соёлын яамтай холбоотой ажиллах ёстой. Ингэж байж яамны бодлого хоттой нийлж 21 аймагт хүрч, цаашлаад улс даяар хүрэх болно.

Нийслэлд Соёл, урлагийн газар гэж байгаа. Мөн монголчуудын өв соёлыг тээж, үндэсний үйлдвэрлэлийг бий болгодог гар урлал гэх мэт ажлын байр нэмэгдүүлсэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бий. Тэдгээрийн борлуулалт болон түгээлтийг дэмжих, зах зээлд борлуулах платформуудыг анхаардаггүй сул тал байсан. Бид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, тэр дундаа соёлын өвийг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 670 мянган иргэн ажиллаж байна. Энэ бол ажлын байрыг хадгалж байгаа маш том тоо. Түүнчлэн Улаанбаатар хотод түүхэн дурсгалт 70 гаруй объект байна. Тэдгээрийг сэргээн засварлаж, түүгээр дамжуулж жуулчдыг нэмэгдүүлэх үе шаттай бодлого бүхий хөшүүрэг, алхмуудыг хийх ёстой” хэмээн онцлов.

Соёлын сайд Ч.Номин “Судалгаанаас үзвэл Монгол Улсын соёл урлагийн салбар ДНБ-ий 1.3 хувийг эзэлж байна. Энэ салбарт одоогийн байдлаар 11 мянган бүртгэлтэй аж ахуйн нэгж байгаа бол тэдгээрийн 5600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 33 мянган ажлын байр бий болгож буй юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэгч таван чиглэлд дүрслэх урлаг, дуу хөгжим, кино, дуу, дүрсний урлаг, хувцас загвар, дижитал контент болон тоглоомын зах зээлийг тодорхойлж байгаа” хэмээн ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top