x

Хятадын талаас мэдэгдсэн асуудлыг хэлэлцэж, үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах талаар санал солилцов

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хөдөлгөөн хязгаарлаж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Ерөнхий сайдын ажлын алба, Шадар сайдын ажлын алба, Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Боомтын үндэсний зөвлөл, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн хот дахь Консулын газрын дипломат ажилтнууд болон хилийн хяналт шалгалтын байгууллагын холбогдох албан тушаалтнуудын цахим уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ахалж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл, Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын нөхцөл байдал, Монгол-Хятадын хилийн боомтод халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хатуу арга хэмжээ авах талаар хятадын талаас мэдэгдсэн асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замын талаар санал солилцов.

Хоёр улсын хилийн дундын бүсэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтод байгуулсан чингэлэг ачих-буулгах сайжруулсан талбайн менежментийг хариуцах “Монголын төмөр зам” ХХК болон энэхүү талбайгаас Замын-Үүд авто замын боомт, гаалийн хяналтын талбай хүртэл тээвэрлэлтийг зохион байгуулах “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын мэдээллийг сонсож, Хятадын талтай тохиролцсон хугацаанд тус боомтын туршилтын тээвэрлэлт эхлүүлэхэд шаардлагатай ажлыг яаралтай гүйцэтгэж, бэлтгэл хангаж ажиллахаар болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top