x

Д.Ганболд: Давс, бодис цацах техникийн хүрэлцээ, хангамж муу байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Хотын даргын Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 88.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ.

Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттайн дээр Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК сайн ажиллаж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд онцлов.

Мөн цаашид анхаарах, шинэчлэн зохион байгуулах ажил багагүй байгааг онцлоод, дараах саналыг дэвшүүлэв.

Тэрээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг ТҮК-ууд хариуцан ажиллаж байна. ТҮК болоод зам, талбайн үйлчлэгч нар хангалттай хэмжээнд хүчин чадлаа шавхан ажилладаг. Бодис цацдаг машин нийслэлийн хэмжээнд цөөн байна. Гэрэлтүүлэг чимэглэл ч мөн ялгаагүй. Тиймээс цаашид аж ахуйн нэгжүүд халтиргаа гулгаанаас хамгаалах цэвэрлэгээг хуульд заасны дагуу хийдэг байх, халтиргаанаас хамгаалах давс, бодисыг нөөцөлдөг байхад анхаарах нь зүйтэй. Тогтолцоог өөрчлөх зарим нэг саналыг боловсруулахаар бид ажиллаж байна. Давс, бодис цацах техникийн хүрэлцээ, хангамж муу байна. Том оврын машин түгжрэлд ороод саатчихаар хүндрэл учирдаг. Тиймээс бага оврын техник хэрэгсэлтэй болохоос эхлээд хийж хэрэгжүүлэх ажил их байна" гэлээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Өвлийн тэсгим хүйтэнд үүрийн 04:00 цагаас ажлаа зорьж, 05:00 цагт ажлаа хийгээд зогсож байдаг ТҮК-ийн ажилтнуудын ачаалал их байгааг ойлгож байна. Хотыг өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгах үүргийг тэд хүлээж байгаа. Нөгөө талд иргэд, аж ахуйн нэгжүүдийг үүрэг оролцоотой байлгахад Ерөнхий менежерийн гаргаж буй саналыг дэмжиж байна. Техник хэрэгсэл дутмаг, автобус унаа хуучин байгаа хэдий ч цэвэр байлгахад нь анхаарах хэрэгтэй байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top