x

Богд Зонхава Лувсандагвагийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

Бурхан шашны Гэлүгвийн ёс буюу Шар малгайтны шашин номын ёсыг үндэслэгч, хоёрдугаар Бурхан хэмээн алдаршсан Богд Зонхава Лувсандагвагийн Их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. 

Бурхан багшийн лүндэн бошгод “Богд Зонхава Лувсандагва нь Умард зүгийн цастын оронд бурхан өөрөө заларсан мэт шашин амьтны тусыг агуу их зохионо” хэмээн айлдсан байдгаас Хоёрдугаар бурхан хэмээн алдаршжээ.

Тэрээр зургадугаар жарны улаагчин тахиа жилийн өвлийн тэргүүн сарын 25-нд /1357 он/ гайхамшигт бэлгэсийг үзүүлэн лагшин мэндэлжээ. 

Аль залуу цагийн үеэс олон бурханы нүүрийг үзэж ялангуяа Манзушир бурханаас цаг үргэлжид номын зөвшөөл сургаалийг сонсон зарлигчлан бүтээж ирсэн түүний гайхамшигт намтар түүх буй билээ.

Тухайн цаг үед шашны доройтол, эргэлзээ, төөрөгдлийг "Их Бодь мөрийн зэрэг", "Тарнийн мөрийн зэрэг", "Сайтар номлолын зүрхэн" тэргүүтнийг зарлиглахын үүднээс сайтар хаан зохиосон бөгөөд Төвдийн гурван их хийдийн нэг Гандан хийдийг сайтар байгуулан Сэра, Брайвүн тэргүүтэн их хөлгөний хийдүүд, Жүддод, Жүдмад тэргүүтэн нууц тарнийн дацангуудыг байгуулахын захиас зарлигийг хайрлан Гэлүгбийн сайн буянт ёсыг сайтар байгуулан бурханы шашныг агуу их дэлгэрүүлэн зохиожээ.

Төвд Монгол тэргүүтэй Гэлүгбийн сайн буянт ёсыг дагагч улс орнуудад өвлийн тэргүүн сарын шинийн 25-ны энэ өдрийг “Богд ламын Дүйчэн өдөр” хэмээн онцгойлон тэмдэглэдэг.

Энэ өдрийг эрт үеэс монголчууд “Зулын хорин таван” хэмээн бэлгэшээн зул барин, маань мэгзэм уншин амьтны амь таслахыг тэвчин аливаа буяны үйлд аль чадахаараа шамддаг билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 34 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 42 мин "Хараал хүрсэн хот" 15 цаг 51 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 12 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 13 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 18 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 17 цаг 45 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 5 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top