x

НИЙСЛЭЛ: Тээврийн хэрэгслийн албан татвар 1.3 тэрбум төгрөгөөр тасалджээ

Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.

Тэрээр "УИХ-аас нийслэлийн төсвийн нийт орлогыг 1 их наяд 537.8 тэрбум төгрөг, суурь орлогыг 1 их наяд 400.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 866.9 тэрбум төгрөг, төсвийн тухай хуулийн 56.2.2 дахь заалтын дагуу нийслэлийн төсвийн үндсэн тэнцлийн ашиг болох 160 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр заасан. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахад 420 тэрбум төгрөгийг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийг батлагдсан түвшнээс 4.5 тэрбум төгрөгөөр бууруулж 28.6 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан" гэлээ.

Хуульд заасны дагуу нийслэлийн төсвийн төсөлд иргэдийн саналыг авч, тусгажээ.  

2021 онд нийслэлийн төсвийн гүйцэтгэл нь зарим нэр төрөл дээр тасарч байгааг мөн дурдаж байлаа. Ковид-19 цар тахлын улмаас цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ 43.7 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 11.5 тэрбум, газрын төлбөр 33.8 тэрбум, нийслэл хотын татвар 1.9 тэрбум, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 1.3 тэрбум төгрөгөөр тасалджээ. Харин газрын дуудлага худалдааны орлого 12.5 тэрбум, хүү торгуулийн орлого 18.2 тэрбум төгрөгөөр даван биелжээ.

Нийслэлийн 2022 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь ирэх оноос аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь, хувь хүний орлогын тодорхой хувь нийслэлийн төсөвт үлдэх болсон зэрэгтэй холбоотой аж. Ирэх онд 847.3 тэрбум төгрөгийг 270 төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Энэ нь санал болгосон нийт төсөл арга хэмжээний 28 хувь нь юм. 2021 онд ердөө 115 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ.

НИТХ-ын төлөөлөгч нар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөлтэй танилцаж, шаардлагатай асуултдаа хариу авав. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг НИТХ-ын хороод болон ажлын албад нарийвчлан хэлэлцэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 8 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top