x

"Газар эзэмших гэрчилгээгүй иргэн гараашаа буулгуулсан бол нөхөн олговор авах боломжгүй"

Нийслэл дэх газар чөлөөлөх ажлын явцын талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяраас мэдээлэл өглөө.

Тэрээр "НИТХ-аас баталсны дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд он дамжин хийгдэж буй болон шинээр тусгасан нийт 215 төсөл, арга хэмжээ бий. Үүний 102 нь барилгын зардалтай, газар чөлөөлөлтийн ажил байгаа юм.

Манай дээр энэ жил 5.7 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Төсвийн хүрээнд 35 газрыг чөлөөлөөд байна. Үлдсэн ажлуудыг 2022 онд хийнэ. Нөхөн олговрын зардал хоцорсон учраас үлдсэн ажлууд ирэх жил шилжиж байна. Мөн 10 тэрбум төгрөгийн газрыг иргэдтэй зөвшилцөн чөлөөлсөн ба нөхөн олговрыг ирэх оны төсвөөс өгөхөөр болсон.

Газар эзэмших болон өмчлөх эрхтэй, дээр нь үл хөдлөх хөрөнгөтэй үед нөхөн олговор олгох тухай яригддаг. Харин зохих зөвшөөрөлгүйгээр ашигласан үед албадан чөлөөлдөг.

Тухайлбал, Нийслэлд энэ онд 1000 орчим гараашийг албадан чөлөөлсөн. Гараашийг чөлөөлөөд оршин суугчдад зориулан тохижуулж байгааг иргэд дэмжиж байна. Өнөөдрийн байдлаар гарааш буулгасанд гомдол, гаргаж асуудал гаргасан зүйл алга байна.

Нийт 3.7 га талбайг албадан чөлөөлсөн. Үүнээс боломжтой 3 га газрыг тохижуулсан байна. Гараашаа буулгуулсан иргэн нөхөн олговор авах боломжгүй, шүүхэд хандана. Газар эзэмших эрхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй бол шүүхээр яваад ч нөхөн олговор авах боломжгүй.

Мөн ногоон байгууламж бий болгох зорилгоор 2021 онд 90 байршилд 380,1 га газрын эзэмших эрхийг цуцалсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 7 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top