x

Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна

НЗДТГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд танилцуулж байгаа. Арваннэгдүгээр сарын 16-наас эхэлсэн танилцуулга, зөвлөгөөн өнөөдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэнээр үргэлжиллээ.

Анх 2001 онд Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталж байсан бөгөөд 2012 онд тус ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж байжээ. Ийнхүү анхны ерөнхий төлөвлөгөөнөөс хойш 19 жилийн дараа шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хөдөө аж ахуйн газар, хот тосгон болон суурин эдэлбэр газар, зам, шугам сүлжээний газар, ойн сан бүхий газар, усан сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газар хэмээн ангилан төлөвлөлтөө хийжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Нийслэл Улаанбаатар хотын газрын харилцааны бодлого, төлөвлөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар НИТХ, ДИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөд танилцуулах зөвлөгөөнийг хийж байна. Ирэх жилүүдэд газрын харилцаатай холбоотой ямар ажил хийх вэ, хэрхэн зөв төлөвлөх вэ гэдэг асуудлаар зөвлөлдөж байгаа. Хийх ажлаа зөв төлөвлөснөөр төлөвлөгөөт ажлаа хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс иргэдийн сонгосон албан ёсны төлөөлөгчдөөр нь дамжуулж саналыг нь тусгуулах юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинэ ерөнхий төлөвлөгөөгөөр газар болон хот байгуулалтын асуудлууд шийдэгдэнэ” хэмээж байв.

Түүнчлэн тус зөвлөгөөнд оролцож буй Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн мэргэшсэн инженер Ц.Ханбүргэд “Энэ удаагийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нэг цаг хугацаанд хийгдэж байгаагаараа онцлогтой. Цаашид Улаанбаатар хотын газрын бодлого ирээдүйн 16 жилд хэрхэх вэ гэдэг нь тодорхой болж, бодлогын үндсэн бичиг баримт нь шинэчлэгдэн батлагдаж байна. Шинжлэх ухааны бүхий л шинэ арга зүй, ололт амжилтуудыг ашиглан, тус төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд тун шинэлэг ерөнхий төлөвлөгөө болж байгаа. 2018 онд Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор нийслэл болон аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тус төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан.

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2020 оноос эхлэн хийж эхэлсэн бөгөөд 2021 ондоо багтаан НИТХ-д өргөн барихаар бэлтгээд байна. Улаанбаатар хотын тохиромжтой байдлын үнэлгээгээр хотын иргэдэд өмчлүүлэх газар болон иргэдэд олгох газрын нөөц багассан. Дагуул, хаяа хотуудыг хөгжүүлбэл иргэдэд өмчлүүлэх, шинээр олгох газрын нөөц нэмэгдэнэ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандартуудаас давсан буюу өндөр нягтралтай төвийн дүүргүүдэд газар шинээр олгохгүй. Харин нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийн нягтралыг сайжруулах, зам, шугам сүлжээг нэмэгдүүлэх чиглэлээр газар олголтыг хийнэ. Бусад зориулалтын барилга, байгууламжид газар олголт хийхийг хориглох байдлаар тус төлөвлөгөөг батлах гэж байна” гэв.

Өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 100 орчим гарааш буулган, газрыг чөлөөлдөг байсан бол 2021 онд нийслэлд мянга орчим гарааш буулган, газрыг чөлөөлсөн. Ирэх онд үлдсэн бүх гарааш буюу 5700 орчим зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, чингэлгийг буулгахаар төлөвлөжээ. Гараашнууд голдуу сургууль, цэцэрлэг, эмнэлгийг тойрсон байршлуудад хашаа даган байрлаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулдаг.

Тиймээс эдгээр гараашийг бүгдийг нь буулган, тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол бий болгон, явган зорчилтыг нэмэгдүүлэх үүднээс орц, гарцыг нээх ажлыг ирэх оноос эрчимжүүлэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 52 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 16 цаг 0 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 9 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 30 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 31 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 36 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 3 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 23 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top