x

"ААН байгууллагууд “e-Mongolia”-аар үйлчлүүлэгчийнхээ вакцины тунг шалгах боломжтой"

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн. Нэг жилийн хугацаанд төрийн 57 байгууллагын 563 үйлчилгээг нэгтгэн, цахимжуулаад байгаа билээ.

Мөн шинэчлэгдсэн “e-Mongolia” системд иргэн бүрийн баримт бичиг цахимжиж, хялбар нэвтрэх боломжтой болсон. “e-Mongolia 2.0” талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

1. ХЯЛБАР НЭВТРЭХ БОЛОМЖ

“e-Mongolia” системд бүртгэл үүсгэн, нэг удаагийн код, банкны эрх эсвэл тоон гарын үсгээр нэг удаа нэвтэрсний дараагаар гар утасны аппликейшндээ пин код үүсгэн цаашид хялбар нэвтрэх боломжтой. Харин суурин компьютероос та www.e-mongolia.mn сайт руу QR кодоор хялбар нэвтрэх боломжтой болсон.

2. DIGITAL ID

Шинэчлэгдсэн “e-Mongolia 2.0” системд иргэн бүрийн баримт бичиг цахимжиж буй. Одоогоор иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх цахимжаад байна. Та ямар нэгэн байдлаар жолооны үнэмлэхээ мартсан тохиолдолд замын цагдаад цахим жолооны үнэмлэхээ шалгуулах боломжтой. Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.

3. ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖТОЙ

Арилжааны банкнаас зээл хөөцөлдөхөд нэн тэргүүнд тухайн иргэн зээлийн шалгуур хангаж байгаа эсэхийг банкнууд шалгадаг. Ингэхдээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд буй мэдээллийг харгалзан үзэж, хэдий хэмжээний зээлийг тухайн иргэнд олгох талаар шийдвэр гаргадаг юм. Тэгвэл энэхүү мэдээлэл нь иргэдэд төдийлөн ил тод бус байдаг бөгөөд иргэд харилцагч банкандаа хүсэлт гаргаж, тухайн үйлчилгээг төлбөртэй авах эсвэл зээл хөөцөлдөх үедээ энэхүү мэдээлэлтэй танилцдаг.

Тэгвэл зээлийн мэдээллээ “e-Mongolia”-с үнэ төлбөргүй харах боломжтой болсон. Тодруулбал, шинэчлэгдсэн “e-Mongolia” системийн хамгийн том давуу тал нь иргэд цахим бичиг баримттай болсон явдал юм.  Өөрөөр хэлбэл, иргэн системд өөрийгөө таниулан нэвтэрснээр төрд буй өөрийн нэр дээрх мэдээллээ үнэ төлбөргүй харах боломж бүрдлээ. Ингэхдээ зээлийн мэдээллийг иргэн бүрд өөрт нь нээлттэй үнэ төлбөргүй байршуулж өгсөн байна.

Гэхдээ таны зээлийн мэдээллийн санд дахь мэдээлэл зөрүүтэй, тодруулах шаардлагатай мэдээлэл байвал та зээл олгосон байгууллагынхаа төвд нь хандаж, шийдвэрлүүлэх боломжтой.

4. ҮНЭТ ЦААС, ХУВЬЦААГАА ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны тодорхой хувийг эзэмшиж буй. Тэгвэл иргэн та e-Mongolia системээс өөрт хэчнээн хувьцааг буйгаа харах боломжтой болсон.

5. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙГ ХЯЛБАР ХАРАХ БОЛОМЖ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-ийн хамгийн эрэлттэй үйлчилгээ бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагаа юм. Тус үйлчилгээг шинэчлэгдсэн системээс хялбар харах боломжтой болгож, e-Mongolia гар утасны аппликейшний профайл хэсгийн нүүр хэсэг байршууллаа.

6. АЖИЛ БҮТЭЭХЭД ТАНЬ ТУСАЛНА

Шинэчлэгдсэн “e-Mongolia” систем иргэн танд ажил бүтээхэд тань тус болох багц үйлчилгээнүүдийг санал болгож байна. Өөрөөр хэлбэл, та олон үйлчилгээ хайж, цаг алдахгүй, багц үйлчилгээнүүдийг нэг дороос сонгож, ажлаа цахимаар бүтээгээрэй.

7. ХУУЛИЙН ЭТГЭЭД

“e-Mongolia” систем шинэчлэгдэж, иргэн бүрийн баримт бичиг цахимжсан. Түүнчлэн төрд буй өөрийн нэр дээрх бүртгэлтэй компаниудаа төвөггүйхэн харах боломжийг олгож байна.

8. АВТОМАШИНЫ БҮРТГЭЛ

Шинэчлэгдсэн “e-Mongolia” системээс төрд буй өөрийн нэр дээрх бүртгэлтэй автомашины мэдээллийг харах боломжтой.

9. ВАКЦИНЫ ТУН ШАЛГАХ 

Иргэн та иргэний үнэмлэх эсвэл e-Mongolia гар утасны апп-д буй QR код уншуулан вакцины тунгаа шалгуулах боломжтой. Харин ААН байгууллагууд “e-Mongolia” системээр үйлчлүүлэгчийнхээ вакцины тунг шалгах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 15 цаг 50 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 15 цаг 58 мин "Хараал хүрсэн хот" 16 цаг 8 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 16 цаг 28 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 17 цаг 29 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 17 цаг 34 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 18 цаг 1 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 18 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 19 цаг 21 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top