x

Улаанбаатар хот суут хөгжмийн зохиолч Фредерик Шопений нэрэмжит гудамжтай боллоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.

Хуралдаанаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцсан юм.

Нийслэлийн өмчид сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллагын таван барилга болон ус түгээх таван байрыг бүртгэн авлаа.

Тодруулбал, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэгийн барилга, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын барилга, тус дүүргийн 299, 25 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 33, 36 дугаар хороонд байрлах ус түгээх дөрвөн байр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ус түгээх байрыг  нийслэлийн өмчид бүртгэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын зарим гудамжийг нэршүүлэв. Тухайлбал Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх гудамжийг Бүгд Найрамдах Польш Улсын  алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений гудамж гэж нэрлэлээ. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Криштоф Бойко, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандан Польш, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений нэрэмжит болгох хүсэлт ирүүлсний дагуу ийн шийдвэрлэсэн байна. 

Мөн Баянзүрх дүүргийн Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл, Г.Лувсанцэвээнийн гудамж хүртэлх гудамжийг судлаач, доктор Л.С.Соболевагийн гудамж хэмээн нэрлэв. ОХУ-ын Улаан-Үд хотын захиргаанаас НИТХ-ын даргад хандан Улаанбаатар, Улаан-Үд хотын найрамдалт харилцаа болон Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын нэгэн гудамжийг ЗХУ-ын эмч Соболева Любовь Сергеевнагийн нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлсэн байна.  Л.С.Соболева нь 1943 онд манай улсад тахлын эсрэг станцын даргаар томилогдож ирсэн бөгөөд Монголын нийгэмд хор хөнөөл учруулах аюулт өвчинтэй тэмцэх, европ тогтолцооны эрүүл мэндийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм. Монгол эмч нарыг халдварт өвчний чиглэлээр бэлтгэх дэд бүтцийг бий болгосны сацуу 1945 оны наймдугаар сард Завхан аймагт дэгдсэн тарваган тахал өвчнөөр өвдсөн таван настай Өвгөнбүргэд хүүг Любовь Соболева авч эмчилж байжээ. Хүү хожим нь анагаахын дээд сургуулийг эмчийн мэргэжлээр суралцан төгсөж, Халхын голын эмнэлгийн эрхлэгч болжээ. 

Манай улс Л.С.Соболевагийн хөдөлмөр, гавьяаг үнэлж Алтангадас одоогоор, дараа нь 1964 онд БНМАУ-ын төрийн дээд одон болох Сүхбаатарын одонгоор шагнаж байсан. Мөн 1979 онд Любовь Сергеевна Соболевагийн намтар түүхийг үгүйлсэн «Есөн өдөр ба бүхэл бүтэн амьдрал» хэмээх баримтат кино хийж байжээ. 

Хуралдааны үеэр “Марзан Шарав Хишигтэн” ТББ-аас санаачилсан “Марзан Шарав цогцолбор” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын асуудлыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас танилцууллаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Эдгээр байршлууд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг урт хугацааны бодлогын бичиг баримтуудад аялал жуулчлалын бүсийн чиглэлээр тусгагдаагүй байна.

Иймээс “Марзан Шарав цогцолбор”-ыг байгуулахдаа Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах нь зүйтэй. Уг цогцолборыг Тэрэлж болон Туул голын дагуу Чингисийн хүрээ орчим байгуулах саналтай байна” хэмээн онцолж байв.

Иймд тус саналыг салбар яам руу уламжлахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламентад тайлангаа тавиагүй байгаа 16 мин Эрдэнэтийн 49 хувь эзэндээ буцаж таарах нь шиг байна 22 мин МҮБХ-ны ээлжит “Их Эе” хурал тавдугаар сарын 15-нд болно 38 мин Чөлөөт бөхийн Азийн АШТ-д Э.Даваанасан алтан медалийн төлөө барилдана 43 мин Прокурор төрд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлэв 54 мин "Playtime" наадмын эхний "Pre-event" Сүхбаатарын талбайд болно 55 мин АНУ-ын виз мэдүүлэгчид 15,000 долларын бонд байршуулах шаардлагатай боллоо 55 мин Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваарьт шилжиж, долоо хоногт нэг өдөр зайнаас ажиллана 57 мин Билл Гейтс Эпштейний хэрэгт мэдүүлэг өгнө 2 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Могол ноос" ХХК-д ажиллалаа 2 цаг 59 мин АНУ-ын засаг захиргаа НАТО-оос гарах боломжийг судалж эхэлжээ 3 цаг 0 мин Э.Дэлгэрмаа Азийн АШТ-д хүрэл медалийн төлөө барилдана 3 цаг 0 мин Дөрөвдүгээр сарын 9-нд ихэнх нутгаар тогтуун байна 3 цаг 2 мин Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо 17 цаг 45 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардууллаа 17 цаг 46 мин Иран, АНУ-ын хурцадмал байдал намжиж, хэлэлцээ хийхээр бэлтгэж байна 17 цаг 47 мин МҮОНРТ-д антивирусын программ хангамж нийлүүлэх тендер зарлалаа 17 цаг 47 мин Байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн иргэдийг торгож, техник хэрэгслийг нь улсын орлого болгов 17 цаг 49 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхий аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, төсвийн хэмнэлтийн талаар чиглэл өгөв 17 цаг 49 мин Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга хэцүү, хойт эхийн нударга хэцүү” гэдэг л болж байна 19 цаг 26 мин
iИх уншсан
Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Газрын ховор биш гэхдээ чухал элемент "Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байн... Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа
Top